Миний хүүг эрэмдэглэсэн хүн цагдаа болчихсон явж байна

2009/06/02
Share |
Хүмүүс:
Миний хүүг эрэмдэглэсэн хүн цагдаа болчихсон явж байна

Цэргийн алба хаах гэж очсон А.Ууганбаярыг зодож, эрэмдэг болгосон гэмт этгээд Б.Бат-Оргилд улсын яллагч С.Алимаа 16 жил, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр анхан шатны шүүхэд хандсан ч шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан талаар бид хоёр сарын өмнө мэдээлж байсан билээ. Гэмт этгээд тухайн үед ганцаараа байгаагүй бөгөөд А.Ууганбаярыг бүлэглэж зодсон нь тодорхой байсан учраас хань хамсаатана нь илрүүлсэн хойно хэргийг шүүх ёстой хэмээн Б.Бат-Оргилд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл гэмт этгээд Б.Бат-Оргил ял эдлэх нь бүү хэл харин ч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хэв журмын цагдаа хэмээх албыг хашиж байгаа талаар хохирогч А.Ууганбаярын ээж Ц.Алтанцэцэг бидэнд хандсан юм. Ингээд түүнтэй уулзлаа.

-Хүүгийн тань бие ямар байна?
-Шүүх хурлаас хойш их муудсан. Дахин цус харваад, бөгсөн бие нь мэдээгүй болсон. Уг нь хэл орохоор нь их баярлаж байсан юм. Тэгсэн бүр дордчихлоо.

-Эмнэлгээр яваагүй юу. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудыг хариуцагчаар татуулах хүсэлтэй байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Миний хүүг ямар эмнэлэг тоох биш. Тэр госпитальдаа очиж хэвт гэдэг. Тэнд нь очихоор хүлээж авдаггүй. Манай өмгөөлөгч Номинцэцэгч хариуцагчаар татуулах хүсэлтээ удаа дараа тавьсан. Би ч хүсэлт гаргасан. Нэг ч удаа хариу өгөөгүй. Харин өмгөөлөгч, бид хоёрын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг мэдэгдсэн хуудас л ирсэн.

-Хүүг тань зодсон Б.Бат-Оргил хоригдож байх ёстой биз дээ. Гэтэл эрх чөлөөтэй, ажлаа хийж явахтай нь таарсан гэв үү?
-Уг нь бидний нүдэн дээр хорихоор авч явсан юм. Тэгсэн тэр танхай этгээд төрийн хувцас өмсчихсөн явж байхыг хараад бүр гайхсан.

-Хэзээ тэр вэ. Та сайн харсан уу. Таныг хар-чихаад юу гэж байх юм. Утсаар дарамтлаад байсан гэсэн. Одоо гайгүй юу?
-Дөрөвдүгээр сарын 30-нд Нийслэлийн Прокурорын газрын үүдэндтаарсан. Намайгхарсан хэрнээ тоох ч үгүй, машинаа арчаад л, инээгээд байсан. Шүүх хурлаас хойш хоригдоогүй юм шиг байна лээ. Тэгээд утсаар дарамтална, дээр нь гэр рүү хүн явуулна. Хүүгээ ганцааранг нь үлдээхээс ч айдаг болсон. Хүн сайн зоддог гэж цол, тэмдэг,
албан тушаал өгдөг болсон юм шиг байна.

-Тэгээд хэргийг хянаж байгаа прокурор дээрээ орсон уу. Юу гэж байх юм?
-Намайг ороход Алимаа прокурорыг байхгүй, гадуур ажилтай гэсэн. Тэгсэн чинь өрөөгөө дотроос нь түгжчихээд сууж байсан юм билээ. Харин нарийн бичиг Уянгаа гэдэг хүүхэн нь намайг харчихаад “Та ямар ядаргаатай юм. Хүн ажил хийлгэхгүй. Тэгээд ч ял аваагүй юм чинь суллагддахгүй яах юм” гэсэн. Харин Алимаатай нь уулзаж чадаагүй. Зугтаад гараад явчихсан. Намайггараад очиход Б.Бат-Оргил ч явчихсан байсан.

-Өмгөөлөгч тань юу гэж байна?
-Энэ асуудал шийдэгдэхгүй байсаар байтал миний хүүгийн бие улам муудах шинжтэй байна. Тэгэхээр олон улсын шүүхэд хандахаас өөр алга. ЗХЖШ-ын удирдлагуудыг хариуцагчаар татуулна. Миний хүүгийн амь нас эднийхтэй холбоотой.

-Хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн үү. Хамтрагчдыг нь олсон уу. Дараагийн шүүх хурал хэзээ болох вэ?
-Ирэх долоо хоногоос хавтаст хэрэгтэй танилцуулна гэсэн. Тэгээд л шүүх хурлын тов гарах байх. Хамтрагчдыг нь олоогүй гэсэн. Хэрэг эцэстээ яах нь тодорхойгүй л байна. Дэмий л хүүгээ харж шаналж сууна даа
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.