МХЕГ-ын байцаагчдыг авлига авангуут мэдээл

2009/06/02
Share |
Хүмүүс:
МХЕГ-ын байцаагчдыг авлига авангуут мэдээл

Улсын байцаагчийн эрхтэй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд иргэд болоод аж ахуйн нэгжээс торгууль нэрээр мөнгө төгрөг авсан тухай гомдлыг иргэд багагүй гаргадаг. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга энэ бүхнийг эцэс болгохоор шийджээ. Тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж яваа улсын байцаагч нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, хөлс шан авах зэргээр хууль бус үйлдэл гаргавал баримт нотолгоотой мэдээлэл өгөхийг иргэдээс хүсчээ. Хэрэв баримт, нотолгоотой мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн байцаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах аж.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.