Би монголынхоо газар шороог арилжиж идэх арчаагүй амьтан биш

2009/06/03
Share |
Би монголынхоо газар шороог арилжиж идэх арчаагүй амьтан биш

Зодог тайлж "олимп" дээд сургуулийнхаа ажилд хамаг анхаарлаа хандуулах болсон далай аварга А.Сүхбат өөрийнхөө хийж амжаагүйг шавь нараараа хийлгэж гүйцээхээр зорьжээ. Амьдаа П.Сүхбаттайгаа гар нийлэн багшилж байгаа Далай аварга "Бид нэг үеийн өрсөлдөгч бас хамтрагчид. Хичээлийн эрхлэгч маань манай сургуулийн урдаа барьдаг мэргэжилтний нэг шүү дээ" хэмээн хуучилсан удаатай. Нэг хэсэг гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Буяндоржоос архины үйлдвэр аваад ажил үйлс нь муу байгаа гэх сураг сонсогдож байсан ч амьдрал дээр "Алтан хүнс" группын ажил чухам л гялалзаж байгаа гэнэ лээ. Түүгээр ч барахгүй тун удахгүй нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа дуулдсан нь мань эрийн фэнүүдийн санааг амраасан. Гэтэл сүүлийн үед цагтаа бөхөд хайртай зон олныхоо цөсийг хөөргөж явсан А.Сүхбат аварга маань Богд уулын аманд байрладаг эзэмшлийн газраасаа нэг хэсгийг таслан солонгосчуудад хоёр сая доллараар зарсан гэх таагүй мэдээ гарах боллоо. Энэ талаар сонссон их аварга маань тун их унтууцаж "Би бусадтай адил Монгол газар шороогоо харийнханд үнэлж зарахдаа тулаагүй. Манайхан хэдэн үеэрээ Богд уулаа тойрч нүүдэллэж ирсэн удам судартай улс. Би Богд уулынхаа модны мөчрийг ч хугалахаас эмээж өссөн хүн" хэмээн мэдэгдлээ.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xxuidga O4vOjrarmthnltgloo, [url=http://tebuaskonokt.com/] tebuaskonokt[/url], [link=http://cxnreetnwfpp.com/ ]cxnreetnwfpp[/link], http://rewhqzxtieac.com/
IP:46.161.9.32  2016-11-24 22:01:00
Judiththype wh0cd927469 clindamycin phosphate pfizer viagra tamoxifen doxycycline
IP:46.161.9.24  2017-02-08 13:36:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.