Өөдөө "өгзөгтэй юу"

2009/06/03
Share |
Хүмүүс: Т Өөдөө | 
Өөдөө

Нэгэн үе рок попын тогоонд хөтлөлцөн орж Оросын "Тату" хамтлагийг дуурайн хэсэгтээ л залуусын анхаарлыг татаад амжсан Өөдөө, Ундрал хоёрын зам богинохон байсан. Нэг залууд хайртай болсноороо тэдний андын холбоо тасарсан гэгддэг ч тэд үүнийгээ үгүйсгэдэг. Ундралын хувьд үрийн зулай үнэрлэж гэргий хүний намба суусан. Харин Өөдөөгийн хувьд хөгжмийн нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ СУИС-т багшилж буй. Тэрээр саяхны нэгэн өдөр өнөө амьтны шарыг малтаж, хорыг нь гозолдуулдаг "Үнэн үү" нэвтрүүлэгийн хөтлөгч Мба-д яалт ч үгүй баригдаж "эрүү шүүлтэнд" оржээ. Эхний асуултуудад огтхон ч гудийгаагүй Өөдөөг өнөөх алдарт "өгзөг хөхний" асуулт тун ч их сандаргасан. "Ice top"-нхон "Өгзөг хөхгүй Өөдөө хөөрхий" гэж дуундаа оруулсан хэрэг намжаад удаж байхад хөтлөгч залуу сөхөж орхисон. Сөхөхдөө бүр даарин дээр давс гэгчээр Өөдөө өөртөө итгэлтэйгээр кинонд нүцэглэж тоглосноо хүртэл бардам хэлтэл мань эр үгүйсгэж уурыг нь хүргэсэн. Юутай ч нэвтрүүлгийн цаг дуусаж Өөдөө "өгзөгтэйгөө" баталж чадаагүй одоо хэр нь бухимдаж яваа аж.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.