МАХН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас Б.Батбаатар, Р.Бурмаа.,

2009/06/03
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
МАХН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас Б.Батбаатар, Р.Бурмаа.,

Ардчилсан намын лидерүүдийн нэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцэн “УИХ-ын 24 дүгээр тойрогт намууд хэнийг сойх вэ” гэдгийг олон нийт сонжин хүлээх боллоо. Ардчилсан нам УИХ-д ганц суудал дутаахгүйн төлөө гишүүдийнхээ дунд ээлжит марафоноо зарласан бол МАХН-ынхан ялагдлаа нөхөн сонгуулийн ялалтаар нөхөх гэж хэрдээ л чармайж байна. “Ах” намынхан төрийн тэргүүний суудлаа сөрөг хүчнийхэнд өгч буй Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх гэнэ” гэсэн яриа гарсан ч Намбарын хүү тийм сонголтыг хийхгүй нь тодорхой. Тэгвэл МАХН УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд хэн гэдэг кандидатаа нэр дэвшүүлэх вэ. Хэдийгээр тус тойрогт өнгөрсөн жил өрсөлдөөд ялагдсан Л.Одончимэд дахин нэр дэвшихээр элдэв лобби хийж буй ч түүнд найдвар алга. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг намынхан нь зүтгүүлэхээр хэдийнэ тохиролцсон аж. Ийм мэдээ “Ах” намаас ирэв.

Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд Д.Дорлигжав бас л багтжээ. Гэхдээ түүнийг “Нэр дэвшихгүй байх” гэж олон хүн хэлж байгаа юм. Ардчилсан намынхнаас Ц.Элбэгдоржийн суудлыг алдахгүй байх найдвартай хүмүүс бол экс гишүүн Б.Батбаатар, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа нар. Б.Батбаатарын хувьд, УИХ-ын гишүүнээр     ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга. Хэдийгээр УИХ-ын 2008 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялагдсан ч Орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Тухайн үед МАХН-ынхан “Б.Батбаатарын рейтинг өндөр байна” хэмээн өөр зуураа ярилцаж, хэрдээ л сандарч байлаа. Тэгэхээр түүнд УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд даагаа нэхэх боломжит хувилбар бий. Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмааг чингэлтэйчүүд андахгүй. УИХ-ын 2008 оны сонгуульд тэрбээр бэл бэнчин муутай гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд ний нуугүй ярьж, сонгуулийг шударга явуулахын төлөө үгээ хэлсэн цөөхөн хүний нэг. Тэгээд ч Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Б.Баттулгатай шүүхдэлцэж, ялсан нь улс төрийн хүрээнийхний дунд түүний нэр хүндийг багагүй өсгөсөн. Мөн Ц.Нямдоржийг “Үндсэн” хуулийн Цэцэд өгч, спикерийн суудлаас унагасныг хүмүүс мэднэ. Намдаа авчирсан нэмэх оноо, ялалтууд нь түүнийг нөхөн сонгуульд хүч үзэхэд болохгүй гэх газаргүйг батална. Гэхдээ тус намынхан Б.Батбаатарт илүү найдаж байгаа аж. Ямартай ч улс төрийн намууд ширүүхэн өрсөлдөөнтэйгөөр нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан ажлаа эхлэх юм. Учир нь тангараг өргөснөөс хойш 14 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийн товыг зарладаг. Тов зарласнаас хойшхи 30 хоногт намууд дахиад л сонгуульдах нь

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ЗакладкР¸ лирика в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Верхнем Тагиле ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в НоворжеР²Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ñ‹Ð¹ Спайс в Колпине Купить закладкР¸ бошки в Калаче Купить Гашиш в Саянск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СтроитеР»Ðµ ЗакладкР¸ стаф в Щигры Купить закладкР¸ россыпь в Шатуре ЗакладкР¸ бошки в Невеле Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Грозный купить закладкР¸ в Данкове Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ÐŸÑ€Ð°Ð²Ð´Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить АмфетамР¸Ð½ в Кушва ЗакладкР¸ MDMA в Зиме Купить закладкР¸ стаф в Урае Купить закладкР¸ в ПолярноР¼ Зоре Купить Кокаин в ТрёхгорР½Ñ‹Ð¹ Купить Марки в Пыть-Ях Купить закладкР¸ спайс в Энгельс-1 9 ЗакладкР¸ спайс россыпь в ОтрадноР¼ Купить закладкР¸ спайс россыпь в ПротвинРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КуровскР¾Ð¼ Купить закладкР¸ экстази в Оханске Купить соль в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 Купить закладкР¸ метадон в СеверобР°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑÐº е Ki 555 biz
IP:185.252.187.149  2018-10-02 15:38:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.