Хөтлөгч Г.Алтантүрүү "хуулбар" нэвтрүүлэг хийж эхэллээ

2009/06/04
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
Хөтлөгч Г.Алтантүрүү

"25-р суваг" телевизээс ажил, амжилтынхаа гарааг эхлэж, "10 мянга", "Амьдрал аа гэж", "танайд хоноё" зэрэг нэвтрүүлгийн нүүр царай болж явсан түүнд "Танайд хоноё" нэвтрүүлэг нь бусдад тангидах боломж олгосон билээ. Тэрээр тус нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарт элэгний өвчнөөр удтал өвдсөн Тунгалаг бүсгүйн амьдралын төлөөх тэмцэл, хоёр хүүхдийнхээ ирээдүйг харж буй өөдрөг хүсэл мөрөөдөл, тэвчээр ухаан, хатуужлыг харуулж, жирийн монгол эмэгтэйчүүдийн үлгэр дуурайлал болгож чадсанаараа түүний нэр хүнд даруй хэд дахин өссөн. Харамсалтай нь энэ бүсгүйд бурхан богино нас хайрласан. Хэсэг хугацааны дараа нэгэн студи энэ бүсгүйн амьдралаас сэдэвлэсэн кино хийхдээ Алтантүрүүг зөвлөхөөр ажиллуулсан гэдэг. Харин тун удлагүй телевизээсээ өрх тусгаарлах болсон Алтантүрүүгийн гол шалтгаан нь хэд хэдэн удаа эфир таслан удирдлагаасаа банга хүртсэн явдал гэдэг. Гэхдээ энэ нь түүнийг хувийн студитэй болоход нь ташуур болсон байх.

Харин өдгөө "Боловсрол" суваг телевизээр "Баггүй яриа" гэж нэвтрүүлэг цацаж эхлээд байна. Хувийн студи нээж, сэтгүүл зүйн курс хичээллүүлнэ хэмээн цээжээ дэлдэж явсан түүнээс үзэгчид нэлээд даацтай бүтээл хүлээж байлаа. Гэтэл "Баггүй яриа" нэвтрүүлгийн нэр л өөр болохоос хэлбэр агуулга нь яг л "Амьдралаа гэж" нэвтрүүлгийн хуулбар мэт төстэй болжээ. Тухайн хүний ажлын арга барил анх яаж тавигдсан яг түүгээрээ л замнадагийг түүнээс харж болохоор байв. Угаас хүн олны таалалд нийцтэйгээр ажиллаж байгаад дараачийн өөрчлөлтийг хийхэд ард олон улам илүүг хүсч хүлээдэг болохоос, хуулбарыг хүлээдэггүй аж. Тиймээс дараагийн нэвтрүүлгээ өөрчилж, "танайд хоноё" нэвтрүүлгийг гаргаж ирсэн шигээ шинэлэг зүйл харуулж чадахгүй бол түүний рейтинг тийм ч дээшээ гарахгүй нь бололтой. "Баггүй яриа" нэвтрүүлэгт оролцох зочид нүүрээ багаар халхалсан ч яриа, хэлж байгаа санаа ч баггүй юм шүү гэсэн санааг харуулах гэсэн нь анзаарагдсан.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.