"Flash" хамтлагийнхан фэн охидоо дайрч гэмтээжээ

2009/06/04
Share |
Хүмүүс:

Өнгөрсөн бямба гаригт  “Надаас бүү холдооч” нэртэй анхны тоглолтоо хийхээр товлосон “Out law” хамтлагийнхны тоглолт хойшилсноос багагүй маргаан дэгджээ. “UB Рalace”-ын гадаа болсон уг зодооны  талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн ахмад С.Батболдоос тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрөөр “Out law” хамтлагийн тоглолт хойшилсноос зодоон гарсан гэсэн. Зодоонд оролцсон зарим хүмүүсийг албадан саатуулсан гэв үү?
-Тоглолт үзэхээр ирсэн 2000 гаруй үзэгч тоглолт хойшилсонд уурсан, ойролцоох машин, байшингийн цонхыг хагалж, хэв журам сахиулах гэсэн цагдаа нарыг эсэргүүцсэн. Гэхдээ тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Хорьж саатуулаагүй. Тайвшруулж тараасан.

-Тоглолтыг урьдаас хориглоогүй юм биш үү?
-Тоглолт болохоос хэд хоногийн өмнө “Out law” хамтлагийнханд анхааруулж байсан.  ОХУ, Хятадад А хүрээний H1N1 вирус илэрсэн, хөдөө орон нутагт энтровирус-71 өвчин тархсантай холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон нийслэлийн Засаг даргын 278 дугаар тоот захирамж гарсныг тус хамтлаг мэдэж байх учиртай. Гэтэл тус тоглолтыг зохион байгуулагч нар дээрх албан тоотыг үл ойшоож тоглолт эхлүүлэх гэснээс зөрчил үүссэн.

-Зодооны үеэр хүн гэмтсэн үү?
-Тоглолтод “Flash” хамтлаг урилгаар оролцох байсан. Тэднийг гарч явахад гарын үсгийг нь авах гэсэн залуус машины урдуур орсон юм билээ. Энэ үед 18 настай охин хөлөө дайруулсан. Тус хамтлагийнхан охиныг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.  Бие нь гайгүй гэсэн. Ямар нэг гомдол гаргаагүй

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wtnigjy pCjw92gbpxcywkavkd, [url=http://ywkgjpeeovlw.com/] ywkgjpeeovlw[/url], [link=http://zdrprcykcitw.com/ ]zdrprcykcitw[/link], http://nazwqkxssgzq.com/
IP:31.184.238.177  2019-07-19 00:41:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.