Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийг Дөлгөөн охины амьдралаас харж болно

2009/06/04
Share |
Хүмүүс:
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийг Дөлгөөн охины амьдралаас харж болно

Өнгөрсөн 5 сарын 19-нд болсон энэ хэргийн дараа охины бие муудан эмнэлэгт хүргэгдэн хоёр гараа шохойдуулж, тархиа бариулж анхан шатны эмнэлгийн тусламж авчээ. Тууштай хөөцөлдсөн сайхан сэтгэлтэй ангийн багш цагдаагийн байгууллагын хүчээр Дөлгөөн охин өнөөдөр өөрийг нь ойлгодог багш, үеийн нөхөдтэйгээ халамжийн төвд амьдарч байна. Энд ээж аавын хайранд умбаж гараас хөтлөн гүйх насандаа өөрөөсөө ахадсан зовлон үзсэн охины мэдээллийг манай тв-ээр үзсэн энгийн иргэд, албан байгууллага сайхан сэтгэлийн гараа сунгажээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Амаржаргал бүсгүй 100 мянган төгрөг, Хааны хүнс компани хүүхдийн баяраар гарын бэлэг гардуулж, ЭНЭШТ-ийн хүүхдийн эмч бүх төрлийн нарийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Энэ бүх ах эгч нартаа баярлаж талархснаа Дөлгөөн охин хэллээ.

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийг Дөлгөөн охины амьдралаас харж болохоор байна. Хэдийгээр эцэг эхгүй бүтэн өнчин ч гэлээ сайн багш, сайхан сэтгэлт монгол түмэн тууштай ажилласан цагдаа нарын тусаар айдас аюулаас саллаа. Нөгөө талаас монголчууд бид нэгийгээ зовж зүдэрсэн цагт өр зөөлөн сэтгэлээр хандах элэг нэгт ахан дүүс гэдгээ харууллаа. Охинд хандивласан мөнгөөр тархины бичлэг хийж үлдэснийг нь хадгаламжийн дэвтэр нээн өөрт өгсөн юм.

Тэр өдөр болсон хэргийг товчхон сөхвөл дөнгөж 9 нас хүрч яваа хорвоогоос хальсан төрсөн эгчийнхээ балчир охиныг өргөж авсан нэрийдлээр асрамжийн газраас аваачин боолчилж, төрөөс олгодог халамж үйлчилгээний мөнгийг нь завшин эцэст нь гар хөл толгой хүзүү, бөөр нуруугүй хөх няц болтол нь зодож шөнөжин сандал өргүүлэн зогсоож, ухаан алдахаар нь ус цацаж сэргээсэн гээд төрсөн эхийнх нь дүү байтугай хар элгийн хүнээс гарахааргүй авир энэ залуугаас гарсан юм. Хүний үрийг сурган хүмүүжүүлэх хүндтэй бас хариуцлагатай үүрэг хүлээсэн ангийн багш Нямсүрэн цагдаад хандан сурагчдаа анхаарал тавиагүй бол Дөлгөөн охинд юу ч тохиолдох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тангараг өргөсөн багш хүний үүрэг хариуцлагыг 41-р сургуулийн бага ангийн багш энэ бүсгүй жинхэнэ утгаар нь биелүүллээ. Багш хүн гэдэг хүүхдэд эрдэм ном заахын хажуугаар амьдрал ахуйг нь мэддэг эхийн сайхан сэтгэлээр ханддаг байвал ямар ч нөхцлөөс аварч бас тусалж чаддагийг харуулж байна. Харин охиныг нүүр нүд бие хаагүй балбасан ах нарт нь эрүүгийн хуулийн 98.2 т зааснаар эрүү үүсгэн Хан-Уул дүүргийн ЦХ шалгаж байгаа юм байна

ТВ5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
csznslctv rr0xkAtcjecaaswvqn, [url=http://zdfvzikkcobb.com/] zdfvzikkcobb[/url], [link=http://mknyewiaapxj.com/ ]mknyewiaapxj[/link], http://qgbgcjlyinpl.com/
IP:46.161.9.32  2016-06-13 09:50:24
asKes3bn4nv purchase clonidine online generic cymbalta buy zithromax cipralex from india viagra elimite cream ebay
IP:46.161.9.20  2016-10-05 15:21:14
asKes3lj6yt tretinoin cream buspar lasix where to buy inderal
IP:46.161.9.20  2016-10-20 19:13:20
JimmiNil iTy0rx http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.15  2017-11-28 14:17:33
nrmcwvpzfkp jQtqjWecorpxijweww, [url=http://qmaedksxcjzv.com/] qmaedksxcjzv[/url], [link=http://igrsxzfhtssl.com/ ]igrsxzfhtssl[/link], http://etxsrtcexeef.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:42:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.