Содтуяа танигдахгүй болох нь ээ...

2009/06/05
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Содтуяа танигдахгүй болох нь ээ...

Яах гээд байгаа нь мэдэхгүй баахан олон миссийн шоунууд ар араасаа цуварч байх үед арай л нүнжигтэй мэдлэг бололвсролоороо ч бусдаасаа илүү нэгэн бүсгүй олны анхааралд орж ирсэн нь Ч.Содтуяа. Айлын хоёр хүүхдийн бага, аав ээжийн эрх охин тэрээр "Чинбай" агентлагаа байгуулж үндэсний хувцас загварт дизайнерынхаа хувиар санаж сэдэж яваагаа хэрэгжүүлэхийг зорьдогоо ярьж байсан. Улмаар үе үехэн шоу энэ тэр зохиож телевизийн нэвтрүүлэг хийж явсан тэрээр сүүлийн жил гаруй хугацаанд чимээгүй байгаа. Учир нь амьдралын ханиа олсон хэмээн хайртай залуутайгаа дэр нэгтгэж, хөл хүндтэй болсон. Гэвч хүүхдээ төрүүлээд тун удалгүй нөхрөөсөө салсан. Өнөөх итгэж найдаж явсан хүүхдийнх нь эцэг итгэлийг нь талаар болгож ийнхүү нялх биетэй хүүхдээ тэврэн үлдэхэд хүрчээ. Мэдээж болгож бүтээнэ гэж зориод, хүүхдийг нь хүртэл төрүүлж байхад нөхөр нь ийнхүү тараа таниулаад мисс бүсгүй сэтгэл, санаагаар их унаж яваа аж. Ямартаа л угаасаа туранхай гоолиг бүсгүй улам жин хасаж ёстой нөгөө турах өвчинд нэрвэгдэв үү гэлтэй нүднээс гарчихсан явааг нь харсан таньж мэдэх хүмүүс нь "хөөрхий бүсгүй" хэмээн халаглаж байна.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.