Ослоос амьд үлдсэн дөрвөн хүний нэг нь маш хүнд байна

2009/06/05
Share |
Хүмүүс:
Ослоос амьд үлдсэн дөрвөн хүний нэг нь маш хүнд байна

Ослоос амьд үлдсэн дөрвөн хүний нэг нь маш хүнд байна
-ХАМРЫН ХИЙД РҮҮ ЯВАХ ЗАМДАА ОСОЛДСОН ЭМГЭНЭЛТ ОСЛООС ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ ДӨРӨВ НЬ ХҮНД ГЭМТЭЭД БАЙНА-
Улсын клиникийн төв эмнэлгийн Чих хамар, хоолойн тасгийн эмч, сувилагчид өнгөрсөн баасан гарагт Дорноговь аймаг дахь Хамрын хийд рүү явах замдаа осолдсон эмгэнэлт явдал гарсан. Уг осол гарах үед долоон хүний гурав нь газар дээрээ амиа алдаж, дөрөв нь хүнд, хөнгөн гэмтсэн байна. Ослоор тус эмнэлгийн зөвлөх эмч А.Баярсайхан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ, хагалгааны сувилагч Д.Болорцэцэг нар газар дээрээ амиа алджээ. Харин амьд үлдсэн дөрвөн хүний нэг нь I эмнэлэгт, бусад нь Гэмтэл согог, сэргээн заслын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Ослын газарт Улсын клиникийн төв эмнэлэг, Гэмтэл согог, сэргээн заслын үндэсний төвийн эмч нарын баг очиж, зарим хүнд газар дээр нь хагалгаа хийсэн байна. Газар дээр нь очиход гурван хүн амиа алдаж, нэг хүн хөнгөн, үлдсэн гурав нь маш хүнд гэмтсэн байжээ. Тэдний зарим нь элэг дэлүү нь бяцарсан, хавирга нь хугарч уушгаа цоолсон, таазных нь яс задарсан байжээ. Энэхүү эмгэнэлт явдлын талаар Улсын клиникийн төв эмнэлгийн орлогч дарга Д.Далайжаргалаас тодрууллаа.

Д.Далайжаргал: Манай эмнэлгийн хувьд ч анагаах ухаанд ч маш том гарз учирлаа

-Эмгэнэл илэрхийлье. Танай эмнэлгийнхний хувьд хэцүү байх шиг байна. Өнгөрсөн баасан гарагт болсон явдлын талаар тодруулах гэсэн юм?
-Манай эмнэлгийн хувьд ч, анагаах ухаанд ч маш том гарз учирлаа. Яриад байх юу байх вэ дээ. Хүмүүс амралтын өдрөөрөө амрах гэж л яваад ийм осолд өртлөө.

-Эмнэлгийнхэн нь хэзээ мэдсэн бэ. Осол болсон газарт та очсон уу. Амьд үлдсэн хүмүүсийн биеийн байдал ямар байсан бэ?
-Тухайн газарт нь би очоогүй. Тэгэхдээ осол болсон газар ямар л  байв гэж дээ. Ямартай ч манай эмнэлгийн нэр хүндтэй хоёр сайн эмч, нэг сувилагч маань амиа алдсан байна. Харин амьд үлдсэн хүмүүсийн хувьд хөнгөн, хүнд гэмтэлтэй байгаа. Одоо нэг нь манай эмнэлэгт, гурав нь Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж байна.

-Эмчлүүлж байгаа хүмүүст эмнэлгээс нь тусламж, дэмжлэг үзүүлж байгаа юу?
-Мэдээж хэрэг, бид шаардлагатай эм, тариа, бүхий л чадах зүйлээрээ тусалж байна. Энэ хэргийг хүмүүс буруу ойлгож байгаа байх. Үндсэндээ зөвхөн амрах журмаар ч биш, бас ажилтай л явсан юм билээ.

-Тэдний сууж явсан машин нь танай эмнэлгийнх байсан уу?
-Үгүй ээ, талийгаач А.Баярсайханы хувийн машин байсан юм шиг байна билээ.

Энэ тайлбарыг сонсоод манай сурвалжлах хэсэг Гэмтэл согог, сэргээн заслын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт очлоо. Тус тасагт хүргэгдэж ирсэн гурван хүн ухаан орсон тул эмчилгээний тасаг руу шилжүүлжээ. Хамгийн хүнд гэмтэлтэй байгаа Ж.Отгонцэцэгийг Цээж, хэвлийн тасагт шилжүүлж, нөгөө хоёрыг нь Ерөнхий гэмтлийн тасагт хэвтүүлжээ. Бид анх тэднийг хүлээж авсан эмч О.Гантогтохтой уулзах гэсэн боловч Булган аймаг руу дуудлагад явсан гэсэн тул Цээж, хэвлийн тасгийн эмч М.Гантулгаас Ж.ОТГонцэцэгийн биеийн байдлын талаар тодрууллаа.

М.Гантулга: Хагалгаанд оруулахаар бэлтгэж байна

-Ж.Отгонцэцэгийн биеийн байдал ямар байна. Эрчимт эмчилгээний тасгаас хэзээ шилжүүлсэн бэ?
-Өчигдөр манай тасагт орж ирсэн. Биеийн байдал нь хүнд байна.

-Одоо ямар арга хэмжээ авах гэж байна. Биеийн байдал нь дээрдэх нь  үү?
-Өвчүүний хугаралтай, тархийы хүнд гэмтэлтэй. Одоогоор хагалгаанд оруулах гээд бэлтгэл хийж байна. Ямартай ч эмчилгээ хийж байна.

Мэргэжлийн хүмүүсээс ийм хариу аваад эмчлүүлж буй Ж.Отгонцэцэгтэй уулзлаа. Тэрбээр дусал залгуулсан байсан бөгөөд ярихад маш хэцүү байгаа нь илт харагдаж байлаа. Ингээд түүнтэй хэдхэн хором ярилцлаа.

-Бие тань ямар байна. Яаж яваад осолд орчихов?

-Миний бие их муу байна. Яагаад осол болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн ийм л болчихсон байсан.

-Эмчилгээ хийлгээд дээрдэж байна уу. Машин барьж явсан жолооч эрүүл байсан уу?

-Мэдэхгүй ээ. Энэ талаар яримааргүй байна. Тэгээд ч эмч намайг хэвтрийн дэглэм сахиж, битгий ядраарай гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Харин Ерөнхий гэмтлийн тасагт хэвтэж буй хоёр хүн Ж.Отгонцэцэгийг бодвол арай хөнгөн гэмтэлтэй байв. Тэд тархи, нүүрэндээ гэмтэл авсан аж. Тэд нэрээ хэлэхээс цааргалсан ч “Манай эмнэлгийнхэн маш их тусалж, байнга эргэж тойрч байгаа” гэж . байлаа. Ослоор өнгөрсөн гурван хүнийг эмнэлгийнхэн нь “Тэд маань салбартаа тэргүүлэгчид байсан. Манай эмнэлгийн зөвлөх эмч А.Баярсайхан, Н.Багабанди гуайг төрийн тэргүүн байхад эмчээр нь ажиллаж байсан. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ манай эмнэлэгийн Чих, хамар, хоолойн тасгийн тэнхмийн эрхлэгч Шагдар багшийн хүү байсан. Хагалгааны сувилагч Д.Болорцэцэг маань мэргэжилдээ гаршсан, хоёр хүүхдийн ээж, сайхан бүсгүй байсан. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гайгаар эд маань ид хийж бүтээх насандаа хорвоог орхин одлоо. Харамсаад ч барахгүй байна” хэмээн нулимс цийлэгнүүлэн байсан юм.

ТВ9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nvduwdqkjk CMkfifwmtzklcikquq, [url=http://vswvzjlvcmec.com/] vswvzjlvcmec[/url], [link=http://fasujbwxanhr.com/ ]fasujbwxanhr[/link], http://voyjfaczihwt.com/
IP:46.161.9.32  2016-06-24 11:45:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.