Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн өнөөдөр суллагдана

2009/06/08
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн өнөөдөр суллагдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган, хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэргээр долоон жил хоригдох ялаар шийтгэгдсэн "Харанга" хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Х.Лхагвасүрэнд өршөөл үзүүлжээ. Уг тогтоолоор өнөөдрөөс Х.Лхагвасүрэн эрх чөлөөтэй болж суллагдах аж. Дуучин маань хоёр жил гаруйн турш Тоосгоны хорих буюу ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр ангид ял эдэлж, эрүүл мэнд нь сайнгүй байсан ч "Тоосго" нэртэй хорих ангид хүмүүжигчдийн хамтлаг байгуулан, уран бүтээл туурвиж байсан авьяслаг уран бүтээлч түүний суллагдах болсонд фенүүд нь магнай тэнгэрт байна. ШШГЕГ болон Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж Х.Лхагвасүрэн суллагдах нь үнэн гэдгийг баталж байна. Тэрбээр хорих ангидаа "Bricks" хэмээх хамтлаг байгуулж, хамт ял эдэлж байгаа хүмүүстээ уран бүтээлээ хүргэж, дуу зохиож, шинэ цомог хүртэл гаргаад амжсан. Ийнхүү ард олны хүндэтгэдэг дуучин Х.Лхагвасүрэн өнөөдөр наранд гарч дуунд хайртай ард түмэндээ ирлээ. "Эр хүн алдаж эрэг нэг нураа л биз" гэдэг Ард түмнийхээ өгсөн их хайр хүндэтгэлийг дааж чадах ухаан байгаа хэмээн найдъя. Дуулсан дуу шигээ уянгатай, жаргалтай амьдралыг хүсье.

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.