Би хөгширчихжээ

2009/06/08
Share |
Хүмүүс: Баярзул.Т | 
Би хөгширчихжээ

Мэргэжлийн бүжигчин гэсэндээ тайзан дээр бусдаасаа аргагүй л ялгарч чаддаг топ модель Т.Баярзул хар багаасаа л үндэсний бүжгээр хичээллэж байсан нэгэн. Цагтаа "Жамуха" чуулгын гоцлол бүжигчин ч гэгдэж явсан удаатай. Монголын загварын ертөнцийн тоотой хэдхэн топ моделийн нэг тэрбээр сүүлийн үед нам жимхэн байх болсон. Магадгүй Монголын хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны бэр болж үрийн зулай үнэрлэсэн нь эл эрхэмсэг бүсгүйг ийн томоожуулсан байж ч болох. Хүүхэдтэй болсноосоо хойш өөрийнхөө карьерийг ор тас мартсан аятай байх болсон түүнийг залуу уран бүтээлчид хийх гэж буй киноныхоо гол дүрд тоглуулах гэж ятгаад бараагүй гэж ч бас дуулдаж байсан. Гэхдээ л тэр Монголын загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн моделиудын нэг хэвээрээ байгаа. Юм л бол залуу хүүхдүүд хийнэ биз дээ гэж хойш захлах болсон түүнийг арай л эрт өөрийгөө голоод байгаа юм биш үү гэж ойр дотныхон нь шүүмжлсний хариуд Т.Баярзул бүсгүй "Би арай л хөгшдөөд байгаа юм шиг санагдаад санаад багтахгүй юмаа" хэмээн хариулжээ.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.