Муулуулахаас үхтлээ айдаг бүсгүй

2009/06/08
Share |
Муулуулахаас үхтлээ айдаг бүсгүй

Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Д.Ганцэцэг театрын сайхан хүүхнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Ширүүн харцтай, бардамхан бүсгүй маань найзын тухайд тун өөдрөг сэтгэлтэй нэгэн агаад унаган багын найзуудынхаа төлөө өөрийгөө ч мартдаг гэсэн. Тэр ч утгаараа ноднин хавар "Гэгээн Муза"-гаас шагнал аваад тайзнаас буухад нь гэр бүлийнхнээс нь түрүүлээд найзууд нь цэцэг барьж угтсан гэдэг. Нялх багаасаа ижилдэн дассан найзуудаараа бахархдаг тэрбээр үнэндээ хуурамч нөхөрлөлөөс асар их айдаг гэнэ лээ. Айдаг гэснээс жүжигчин бүсгүй маань муулуулах ялангуя сонин хэвлэл дээр муугаар биүүлчихвэл сэтгэл нь тавгүйтээд нойргүй хонох энүүхэнд гэх. Тэгээд ч тэр үү сэтгүүлчдээс муу мэдээлэл бичихгүй байхыг аминчлан гуйхын хажуугаар асар их болгоомжтой харьдаг гэж дуулдсан. Харин найз нар нь алдаа дутагдлыг нь хэлэхэд маш соргогоор хүлээн авч алдаагаа засдаг ч өөр хүн хэлбэл шууд уцаарлаад улам ч муухай аашилчихдаг зуршлаа яагаад ч хаяж чаддаггүй гэнэ лээ.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.