"Universe best songs-2009" гран приг Ч.Цэлмүүн авлаа

2009/06/08
Share |
Хүмүүс:

UBS телевизээс үзэгчдэд хүргэсэн "Universe best songs-2009" гадаад дууны реалити шоуны ялагч тодорлоо. Тэмцээний ялагч тодорч Ч.Цэлмүүн "Гран-при"гийн эзэн боллоо. Удаан байранд Б:Уянга, гурвадугаар байрт Мохоник хамтлагийн дуучин Ц.Даваажаргал шалгарчээ. "Ногоон дэлхийгээ аварцгаая" уриан дор явагдаж буй энэхүү уралдаанд 350 гаруй хүн оролцсноос 25 хүн сүүлийн шатанд үлдэж өрсөлдсөн юм. "Universe best songs-2009" уралдаанд телевизийн шоу нэвтрүүлэг олон улсын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа Монголдоо анхдагч. Нэвтрүүлгийг гадаадын элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулжээ. Уралдааны тэргүүн байрын эзэн хоёр сая төгрөг өвөртөлж нэг дуугаа клипжүүлэх эрхтэй болохоос гадна гадаадын аль нэг оронд очиж алдартай дуучны тоглолт үзэх эрхтэй боллоо. Харин дэд байрын эзэн нэг сая таван зуун мянган төгрөг, клип хийлгэх эрх, гуравдугаар байранд тодрогч нэг сая төгрөг мэргэжлийн дуу бичлэгийн студид дуугаа бичүүлэх эрхээр шагнуулсан. Уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, шүүгчээр "Пентатоник" академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч, "S music"-ын ерөхий захирал Б.Долгион, хөгжмийн зохиолч, урлаг судлаач, хөгжимчин Лэйтон Крофт мөн Сингапур улсын хөгжмийн найруулагч Рагу, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа нар ажилласан юм.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.