Мөнгө цагаан, МҮОНРТ-ийнхний нүд улаан

2009/06/08
Share |
Хүмүүс:
Мөнгө цагаан, МҮОНРТ-ийнхний нүд улаан

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 2008 оны үйл ажиллагааны тайлан тус байгууллагын  вэб сайтад нийтлэгджээ. МҮОНРТ өнгөрсөн жил ер бусын сайн ажиллаж, УИХ-ын сонгуулиас эхлээд долдугаар сарын 1-ны онц байдлын үеэр үүргээ онцсайн биелүүлж, Монголын хамаг шагнал, өргөмжлөлийг хамаад зогсохгүй Ази, Номхон далайн бүсэд гайхагдаж байгаа ажээ. Үзэгчид магтаж сайшаагаад сүйд гэнэ. Яаж тэгж чадав аа?

Уг нь “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийн “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны ил тод байдал” гэсэн 6-р зүйлд юу юуг тайлагнахыг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Сануулъя.

6.1. Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:

6.1.1.  Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;

6.1.2.  Санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;

6.1.3.  Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;

6.1.4.  Ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;

6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал.

Гэтэл дээрх тайланд санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт, Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт ор тас алга. Арилжааны банкууд хүртэл аль эрт аудит хийлгээд олон нийтэд тайлагнаж амжсан байхад шүү!

Ноднин МҮОНРТ-д улсын төсвөөс 8.5 тэрбум төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтад хоёр тэрбум төгрөг, барилгын дээврийн засварт 320 сая төгрөг, тоног төхөөрөмжинд 541 сая төгрөг, нийлээд 11 тэрбум гаруй төгрөгийг хуваарилжээ. Дээрээс нь хуулиар хүлээн зөвшөөрсөн хоёр хувиас хэд дахин хэтэрсэн реклам сурталчилгаа, ивээн тэтгэлэг, мөн төлбөртэй нэвтрүүлгийн хууль бус орлогууд нэмэгдэнэ. Ийм их мөнгийг МҮОНРТ-ийн удирдлага тайлагнахгүй, хууль руугаа нулимсан хэвээр байна.

Тус телевизийнхэн “…Олон нийтийн статустай болсноос хойш УИХ-ын сонгуулийн үйл явцыг иргэд олон нийтэд мэдээлэх үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Энэ талаар олон улсын ажиглагчид болон төрийн бус байгууллагуудын хамтарсан хөндлөнгийн мониторинг судалгаагаар амжилттай сайн үзүүлэлттэй гарсан билээ. УИХ-ын 2008 оны болон орон нутгийн сонгуулийн хугацаанд сонгогчдын боловсролд зориулан 660 минутын нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Сонгуулийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцогч намууд болон бие даагчдад төлбөргүй цагийг тэнцвэртэй хуваарилан нэвтрүүлсэн” хэмээн өөрсдийн талаар дурджээ. Харамсалтай нь тус байгууллагыг ингэж тайлангаа тавихын өмнө “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага телевизүүдэд хийсэн мониторингоо танилцуулахдаа сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг маш бага буюу зургаан хувь байсныг хэлчихсэн байсан юм. Эднийх тайландаа УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийнхөө минут бүрийг 500 мянган төгрөгөөр үнэлж нэр дэвшигчдээс мөнгө авч байснаа оруулахаа мартсан бололтой. Гэтэл МҮОНТ-ийн бүх нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөр бэлтгэх зардлыг бидний хураамжаас төлдөг. Тус телевиз ядахдаа мэдээллийн хөтөлбөрөөрөө хэн нэгнээс мөнгө авахгүйгээр тэнцвэртэй мэдээлэл гаргахгүй юм бол олон нийтийн телевиз гэсэн нэр зүүгээд төсвөөс мөнгө аваад, татвар төлөгчид бид өгөөд яах юм бэ. Харин МҮОНТ-ийн удирдлагууд энэ бүхнийг ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой.

Тус телевиз Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ын захиалгат цагаар нэр дэвшигчийг үндэс угсаагаар нь доромжилсон “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлгийг цацсан. Үндэсний эв нэгдлээс эхлээд бусад зарчмыг баримтлуулахын тулд хараат бус байдлыг нь хуулиар хамгаалж өгсөн “Монголын үндэсний олон нийтийн телевиз ийм нэвтрүүлэг гаргах ч гэж дээ хэмээн ажиглагчид шогширч байсан билээ. Эцэст нь “Мөнгө цагаан, МҮОНТ-ийнхний нүд улаан юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Төсвөөс санхүүжиж, орон даяар өдөр бүр цамагддаг цорын ганц олон нийтийн телевиз Ерөнхийлөгчийн сонгуулийн шөнө арилжааны телевизээс ч дор ажилласныг үзсэн хүн бүр хэлнэ. Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, АН-ын дарга хэвлэлийн бага хурал хийж байгааг арилжааны телевиз шууд дамжуулж байхад олон нийтийн телевиз өөрийн яруу алдарт 40 жилийн ойн концертоо нэвтрүүлж байсан юм

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ЗакладкР¸ гашиш в Щекине ЗакладкР¸ LSD в УрюпинсРºÐµ MDMA в Шарье Купить закладкР¸ шишки в ПикалевРµ ЗакладкР¸ MDMA в ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¾Ð¼ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Донской Купить Шишки ак47 в Якутск Купить Шишки в КраснодР°Ñ€ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ россыпь в Чухломе Купить закладкР¸ трамадоР» в Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ ÐºÐµ Купить методон в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СудакосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся закладкР¸ в Инте ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Джанкое ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Сухом Логе Спайс в Чадане ЗакладкР¸ бошки в Спасск-р
IP:5.101.221.94  2018-10-02 13:23:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.