Усыг бид үнэгүй хэрэглэж байна

2009/06/08
Share |
Хүмүүс:
Усыг бид үнэгүй хэрэглэж байна

Манай улс цэвэр усны нөөцөөрөө хамгийн бага орнуудийн тоонд ордогч цэвэр усаа үнэгүй хэрэглэдэг бас цөөхөн орны тоонд ордог. Хүн бүрийн амьд явахын багталгаа болж байгаа цэвэр ус үнэгүй байгаагаас олон тонноор асргасан усанд хариуцлага хүлээх хүн алга.Тун удахгүй дэлхийн улс орнууд алт эрдэнэсээр баян ядуугаа хэмжих бус цэвэр усны хэрэглээгээрээ баян ядуугаа хэмжих цаг болохнээ. Өдөр ирэх тусам дэлхийн уур амьсгал болоод хүний буруутай үйл ажиллаганааас болж дэлхийн цэвэр усны нөөц багассаар байгаа.

Энэ нь манай оронд бүр ч эрчимтэй явагдаж байгаа. Гэтэл усыг үнэгүй хэрэглэд усны хомсдол орж үзээгүй байгаа манайхан энэ их сул асгарч байгаа цэвэр ус мөнгөөр хэмжихээргүй ямар их үнэ цэнэтэй вэ гэдийг хэзээ ухаарах вэ?. Бидний усны мөнгө гэж төлөөд байгаа үнэ бол усыг ууж хэрэлэснийхээ төлөө биш түүнийг та бидэнд хүргэх гэж зөвөрлөсний л хөлсийг бид төлж байна. Өөрөөр хэлбэл ундны  болон хэрэглээнийхээ усыг ямарч үнэгүй хэрэглэж байна. Гэтэл өнөөдөр Дани улсад  цэвэр ус 1000 литр тутамдаа 4875 төгрөг Германд 3900 төгрөг Япон улсад 1951-3002 төгрөг урд хөрш хятад улсад 780 төгрөг бол хойд хөршид маань 643.5 Румын усад 430 төгрөг байна. Харин манай улсад энэ үнэ ердөө 207-350 төгрөг  байна. 

Дээрх улс орнууд манай улсын бодтол цэвэр умны нөөц харицангуй өндөр байгаа. Манай улсад цэвэр усны үнэ хямдхан байгаа  учраас  бзтэн сар асгарсан цэвэр усны төлөө хамрамсах хүн өнөөдөр алга.Бүтэн сар асгарсан цэвэр усны алдагдалыг тооцхын тулд багахан тоо бодье. Минут ч хүрэнгүй хугацаанд 60 литрийн сав дүүрч байгаа та бүхэн харж байна.  Цагт 60 минут байдаг тэгэхлээр цагт 3600 литр цэвэр ус асгарсан байна.   24 цагт үржүүрхэд  өдөрт 86400 литр ус асгарсан байна. Энэ тоог бүтэн сараас нь үржүүлбэл 2678400 литр цэвэр ус ямар ашиггүй сул асгарчээ. Гэтэл өнөөдөр үүн дээр харуцлага  хүлээх хүн  даанч алга. Улаанбаатар хотын иргэд усны үнэ гэж Цэвэр усыг тоолууртай бол 207.50 тоолуургүй бол 304.50 мөнгө төлдөг бол бохир усны үнэ гэж тоолууртай бол 110 тоолуургүй бол 130 төгрөгийг 1000 литр тутамд төлж байна. Дээрх асгарсан Цэвэр усыг мөнгөн дүнд шилжүүлвэл  5544288 төгрөг болж байна. Энэ их ус цэвэр усны нөөц дууссан тохилдолд нийслэлчүүдийг бүтэн сар хангах ус гэж болхоор даанч харамсалтай. 

Нөгөө талаар манай иргэд усыг хайр  найргүй замбараагүй хэрэлж бохирдуулж байгаа нь ч бас усны нөөц эрс багасхад нөлөөөлж байна.  Өнөөдөр ус хэрэглэлгүй үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүгэж ганц ч байхгүй. Жишээ нь  гэхэд та бидний өдөр тутам өмсдөг нэг хос гуталыг үйлдвэрлэхэд 8000 литр ус зарцуулагддаг бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ноолуур угаах үйлдвэрүүд 1 тонн ноосыг угаахад 21 мянган тонн цэцэвр усыг бохирдуулж байна. энэ бхир усаа иргүүлээд цэцэвршүүлэхгүй байгаа учраас цэвэр усны нөөцөд яаж сөргөөр нөлөж байгаа нь ойлгомжтой. Ийймэс хамгийн гол нь иргэд маань өдөр ирэх тусам багассаар байгаа цэвэр усны нөцөө өнөөдрөөс эхлээд харлдан гамнах хэрэгтэй болж байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.