Харангын Лхагваа Ерөнхийлөгчийн уучлалд багтсангүй

2009/06/09
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
Харангын Лхагваа Ерөнхийлөгчийн уучлалд багтсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын уучлалын зарлигаар өчигдөр 13 хvн хорихоос суллагдлаа. Гэхдээ тэдний дунд хэвлэлээр бичсэнчлэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн байсангvй. Зөвхөн өнгөрсөн оны долдугаар сарын нэгний vймээнд оролцсон гэх хvvхэд, эмэгтэйчvvд байв. Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерөнхий газарт иргэдийг хорихоос суллах, уучлал vзvvлэх ажиллагаа болсон юм.

Долдугаар сарын нэгний vймээнд оролцсон 245 иргэн ял авсан гэх мэдээ байдаг бөгөөд тэдгээрийн 13 нь хvvхэд байсан билээ. Дээд шvvхээс хоёр хvvхдийн хэргийг хэлэлцэж шvvхийн шатандаа хэрэгсэхгvй болгож байсан бол өчигдөр суллагдсан 11 хvvхэд, хоёр эмэгтэй ял сонсон 8-12 сар хоригджээ. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ “Долдугаар сарын нэгний vйл явдал бол зарим улс төрчийн өдөөсөн турхиралт байсан. Vvнээс vvдэн ид хийж бvтээх насандаа яваа олон аавын хөвгvvд ял эдэлж, хайран сайхан залуус алтан амиа алдсан. Мөн гэнэн томоогvй vрс гэнэдэж, цагдаа нар эрvvл мэндээрээ хохирсон нь бий. Тиймээс хэрэг дээр ажилласан шат шатны байгууллагуудад нухацтай шалгалт хийхийг даалгаж байсан.

Мөн хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа хэргийн мөн чанарыг олж шударга хариуцлага тооцох зөвлөмжийг УИХ-д хvргvvлсэн. Гэвч УИХ vvнийг өнөөдрийг хvртэл хэрэгжvvлээгvй. Өнөөдөр та бvхэнд уучлал vзvvлж байгаа нь итгэл vзvvлж буй хэрэг юм. Хvvхдvvдээ та бvхний ирээдvйг гарт чинь атгууллаа, эхчvvдээ та бvхнийг хvvхдvvд рvv чинь буцаалаа” хэмээсэн. Ийнхvv долдугаар сарын нэгний өдөр танхайрсан гэх Р.Бадамханд, Д.Энхцэцэг нарын эхчvvд эдлэх хугацаанаасаа дөрвөн жил зургаан сарын өмнө Баянзvрх дvvрэг дэх Эмэгтэйчvvдийн хорихоос суллагдав. Харин 411 дvгээр хорих ангид хоригдож байсан 11 хvvхдийн эдэлж байсан ял нь өөр өөр байсан. Б.Нэргvйбаатар, Э.Заяа, Б.Мөнгөнхуяг, С.Баянмөнх, Х.Цэрэн-Очир, С.Мөнгөн, С.Евгени, Д.Бат-Эрдэнэ, А.Шинэбаяр, Д.Болдбаатар, М.Баатар нарын нэр бvхий 11 хvvхэд Ерөнхийлөгчийн уучлалын зарлигт багтсан юм.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить ЭйфоретР¸Ðº Ð¯ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ Ðº Купить Спайс Нея амфетамР¸Ð½ больше нет Сделать jwh 018 дома Mdma как действуРµÑ‚ экстази 2016 Купить Кокаин в Щигры ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ смесь чёрная мамба Спайс купить легальнР¾ в ставропР¾Ð»Ðµ купить Гаштет НевельсРº купить Твёрдый Борзя Купить закладкР¸ метадон в ДолинскРµ Саша умер | МракопеР´Ð¸Ñ Вики | FANDOM powered by Wikia Реагент в КарпинсРºÐµ ЗакладкР¸ шишки в Певеке как правильР½Ð¾ употребР»ÑÑ‚ÑŒ кокаин Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Тынде Rc kaif biz ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Купине Anonymous Guild ЗакладкР¸ экстази в Ð‘ÐµÑ€ÐµÐ·Ð¾Ð²Ñ ÐºÐ¾Ð¼ Экстази в ЕрмолинР¾Ð¼ Купить lsd в НовотроР¸Ñ†Ðº ЗакладкР¸ спайс россыпь в Братске ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Снегире SENOR 23 SPICE Купить закладкР¸ спайс в ЮжноураР»ÑŒÑÐºÐµ Конопля в комнате ЗакладкР¸ кокаин в ÐœÐµÐ´Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Рус досуг вход Экстази в Дне Купить методон в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ Велиж купить Рафинад ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Лесне купить MDMA Лаишево ВелаксиР½ капсулы: Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ ТрамадоР» Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия
IP:185.251.70.186  2018-06-27 01:20:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.