Таамаг

2009/06/10
Share |
Хүмүүс:
Таамаг

Монголд өнөөдөр хоёр төрлийн таамаг тархаад байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж байгаатай холбоо vvсэлтэй юм. Эхнийх нь УИХ-ын гишvvн Ц.Элбэгдоржийн орон гарч байгаа Чингэлтэй дvvргийн 24 дvгээр тойргийн нөхөн сонгуульд аль намаас, хэн нэр дэвших вэ гэсэн марафон. Хоёр дахь мөн л Ц.Элбэгдоржтой шууд холбоотой, тодруулбал, тvvнийг Ерөн-хийлөгчийн тангаргаа өргөсний маргаашнаас хэн хэн төрийн тэргvvний аппаратад ажиллах вэ гэдэг. Хоёулангийнх нь цаг хугацаа болоогvй ч марафонд нэлээдгvй хvмvvсийн нэр жагсч, зарим нь бvр урт цуваа болох янзтай. Энэ нь УИХ-ын нөхөн сонгуулийн урьдчилсан нэр дэвшилт юм. Тvvнийг жагсаавал МАХН-аас Н.Энхбаяр биш бол У.Хvрэлсvх, дараагаар нь Л.Одончимэд, У.Барсболд, Д.Идэвхтэний нэр дуулдаж байна. АН-аас Б.Батбаатар, Р.Бурмаа, Б.Дэлгэрмаа, Д.Дорлигжав, Р.Эрдэнэбvрэн, Ч.Алтанхуяг, хамгийн сvvлд энэхvv жагсаалтад НХХ-ийн дэд сайд Д.Нямхvv нэмэгдэж. ИЗН-аас тус намын дэд дарга Ц.Ганхуяг, ИХН-аас хуульч Э.Батбаяр, өмгөөлөгч Ц.Монгол, сэтгvvлч Г.Уянга нар магадлалтай байна. Одоогоор шvv. Цаашаа хэний ч нэр нэмэгдэж, хасагдахыг бvv мэд.

Одоо хоёр дахь таамгийн тухай өгvvлье. Шинэ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон зөвлөхvvдээр хэн хэн очих вэ гэсэн таамгийн нэрсийн жагсаалтыг сонирхвол одоогоор Д.Дорлигжав, Ц.Оюунгэрэл, Ч.Чулуунбаатар нарын нэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд сонсогдож байна. АН дээр дуулдаж байгаа сvvлийн хувилбараар бол Д.Дорлигжавын нэр илvv жин дарж байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргад Ша.Батбаяр, А.Ганбаатар нар дуулдаж байснаас сvvлийнх нь хvний нэр өндөр магадлалтай байна. Тvvнчлэн шинэ Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөхөөр Б.Дэлгэрмаа (энд УГЖ Д.Сосорбарамын нэр анх дуулдаж байсан юм), эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Да.Ганболд, гадаад бодлогын зөвлөхөөр Ц.Сvхбаатар нарын нэр жагсчээ.

Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад Ш.Алтангэрэлийн нэр сонсогдож байна. (Энд Дарь.Сvхбаатар ч бас дуулдаж байсан)
Да.Ганболд одоо НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын гурван орлогчийн нэг. Ц.Сvхбаатар нь Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд хийж байхад эвслийн Засгийн газарт Хууль зvйн дэд сайдаар ажиллаж байсан. АН-ын гадаад асуудал хариуцсан нарийн бичгийн дарга юм. Ш.Алтангэрэлийн хувьд НИТХ-ын төлөөлөгч.

Дээрх хоёр таамгийн хариу удахгvй тодорно. Тэр болтол дарга болох, УИХ-ын гишvvнээр сонгогдох гэсэн хvмvvсийн нэр цуварсаар байх нь. Эхний таамгийн хариу Элбэгдоржийг тангаргаа өргөснөөс хойш 14 хоногийн дараа нөхөн сонгууль УИХ-аар хэрэв зарлагдаж чадвал долдугаар сарын сvvл, наймдугаар сарын эхэн гэхэд бvрэн тодорно. Харин дараагийн таамгийн хариу тvvнээс наана буюу Ц.Элбэгдорж тангаргаа өргөсний маргаашнаас бараг ил болох магадлалтай юм.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.