Хэдэн арван айл түймэрт автжээ

2009/06/10
Share |
Хүмүүс:
Хэдэн арван айл түймэрт автжээ

Гал гарах үед дөнгөж үүр цайн өглөө болж байсан байна. Нийтийн эзэмшлийн энэ байшинд амьдардаг оршин суугчид бүгд унтаж байсан. 17-н тоотод амьдардаг иргэн Оюунболд байшин бүхэлдээ галд автаж байсныг мэдэн оршин суугчдыг сэрээснээр аз болж хүний амь нас хохироогүй бүгд байшингаас гарч амжжээ. Хоромхон хугацаанд хэдэн арван айлыг орох орон оочих аягагүй болгосон энэ хэрэг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 7-р гудамжинд гарсан. Ганц айлын согтуу залуучуудын буянаар өлгийтэй хүүхдээс эхлээд өвгөд хөгшид ч хаачихаа мэдэхгүй балгас болсон байшиндаа хорогдон байцгааж байсан юм.

Бороо ус салхи шуургатай өнгөрсөн амралтын өдөр шатсан байшингийн галыг унтраахаар аврах гал унтраах 34-р 63-10-р ангийн 4-н тасгийн аврагчид бүтэн 2 цаг гаруй хугацаанд галыг бүрэн унтраасан гэж байна. Дуудлага аваад очих 6 минутын хугацаанд байшин бүхэлдээ галд автан нурж эхэлсэн байжээ.

Хэрэв иргэн Оюунболд галыг харж оршин суугчдыг сэрээгээгүй бол гал алдсан гэх 3-н тоотын согтуу залуус болон тэнд бусад 90 гаруй иргэдэд юу ч тохиолдож болохоор байлаа. Бүхэл бүтэн 22 айл хөнжил, гудас, хөргөгч, шүүгээнээсээ эхлээд өмсөх хувцас, үзүүлэх бичиг баримт ч үгүй болсон энэ дүр зургаас харахад үндэс суурь нөгөө л согтууруулах ундаа. Хэрэв тэр өдөр гал алдсан гэх 3-н тоотын оюутан залуус эрүүл саруул байсан бол ийм хэрэг болохгүй байлаа

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.