Хүмүүс: Бямбадорж | Долгорсүрэн Дагвадорж | |
Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнө нийгэм, соёл, урлаг, спортын салбарын олон хүнд төрийн хишиг хүртээхээр зэхэж байна. Тэдний дотор Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, өнгөрсөн сарын башёд түрүүлсэн озеки Харумафүжи Д.Бямбадорж нар багтжээ. Мэргэжлийн сүмод Монгол хүний эр бяр, ид хавыг гайхуулан 23 удаа түрүүлж түүхэнд бичигдэх дээд амжилтын дөрөвт бичигдээд буй аварга Д.Дагвадоржид Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон байна. Харин хоёр их аваргын амжилтыг давтан, уран гарамгай барилдаанаар олныг бишрүүлж мэргэжлийн сүмод түрүүлсэн гурав дахь монгол сүмоч Харумафүжи Д.Бямбадоржийг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнах нь. Ийнхүү тэрээр Монгол Улсын гавьяат тамирчин уол хүртсэн тав дахь сүмоч болох юм. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, озеки Харумафежи Д.Бямбадорж нарын шагналыг Ерөнхийлөгч маргааш гардуулах юм байна.
Үндэсний шуудан