УИХ-ын дэд дарга Г.Батхүү архины үнийг дахин нэмэгдүүлж, илүү ашиг олохыг санаархаж эхэллээ

2009/06/11
Share |
Хүмүүс: Г Батхүү | 
УИХ-ын дэд дарга Г.Батхүү архины үнийг дахин нэмэгдүүлж, илүү ашиг олохыг санаархаж эхэллээ

УИХ-ын танхимд хоёронтоо сонгогдож, намынхаа буянаар УИХ-ын дэд даргын өндөр сэнтийд заларч чадсан УИХ-ын гишvvн Г.Батхvv архитай холбоотой хуулийн төсөл санаачлахдаа гаршиж эхэлсэн бололтой. Оны өмнөхөн архины vнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдvvлсэн нь Г.Батхvvгийн санаачлага байсан гэдэг. Архины vнэ ч нэмэгдэж Г.Батхvvгийн “АПУ” компанид орох мөнгө овоо их өссөн нь лавтай. Жирийн иргэд архины vнэ нэмэгдсэнээр хvмvvсийн худалдан авах чадвар багассанаар архины хэрэглээ багасна гэж эндvv бодож буй байх. Гэтэл архины vнэ нэмэгдэх тусам архи хэрэглэх хvмvvсийн хvрээлэл улам нэмэгддэг гэдэг судалгааг манай Монголоос бусад гадны орнууд бvгдээрээ судлаад гаргасан байдаг. Өмнө 3500 төгрөгөөр 1 шил “Ерөөл” аваад уучихдаг байсан хvмvvс vнэ нь нэмэгдэж 4500 болонгуут нь авч уухаа болино гэж байдаггvй аж. Харин чиг өөртэйгээ ханьсаж хувааж уух, дундаасаа мөнгөө тэнцvv гаргаад ууж чадах хvн хайснаар архи уух хvмvvсийн хvрээлэл улам нэмэгддэг гэдэг. Архины vнэ нэмэгдсэнээс хойш архи уух хvмvvсийн тоо багасах биш харин чиг нэмэгдээд байгааг анзаарсан Г.Батхvv архины vнийг улам нэмчихвэл архи уух хvмvvсийн тоо багасна гэсэн санаачлагыг дахин гаргаж УИХ-д өргөн баричихаад байгаа гэнэ. Тэр ч бvv хэл тэрээр оройн 22 цагаас хойш телевизvvдээр архины рекламыг чөлөөтэй цацах тухай хуулийн төсөл ч бэлдээд хэлэлцvvлэхээр оруулсан тухай эрх мэдэлтэнvvд сэм ярилцаж байна. 22 цагаас хойш хvvхдvvд унтсан байх юм гэнэ. Уг нь оройн 22 цагаас хойш бvх телевизvvдийн кинонууд гардаг болохоор суугаад кино vзэж байгаа хvvхдvvдийнхээ нvдийг киноны дундуур архины реклам гарангуут нь дараад сууна гэдэг юу л бол…

Архины vнэ нэмэгдэх биш харин хасагдвал хэнд хамгийн их хохиролтой вэ. Мэдээж архи vйлдвэрлэгчид тvvнээс татвар авдаг төр хоёр л байх даа. Харин хэн хамгийн их баярлах вэ? Мэдээж архичид. Гэлээ ч архийг vнэгvй болгох нь архи, архичинтай тэмцэх хамгийн шилдэг арга гэж гадныхан vздэг. Наад захын жишээ дурьдая. Бидний хамгийн сайн мэдэх БНХАУ-ын Эрээн хот 400.000 хvн амтай. Ердөө хоёрхон архичинтай гэж ярьдаг. Хамгийн гол нь Эрээнд архийг худалдаж авъя гэвэл захын ТVЦ юмуу гудамжны сонин зардаг хvнээс аваад хаана ч хамаагvй уучихна. Тvvцэнд ч гурван юань, бааранд ч гурван юань. Ундаанаасаа хямдхан. Магадгvй Эрээний хамгийн хямдхан бvтээгдэхvvн гэвэл архи л байх. Архи ингээд vнэ хvндээ алдаад ирэхээр ямар ч гоё шилэнд хийгээд мундаг чамин шошго тавиад ч нөгөө л муу хог шиг харагддаг юм билээ. Тэгэхээр энэ муу хогийг аваад том даргын өрөөнд ороод задлахаар хаашаа ч юм. Цагаан сараар аавдаа бариад золговол бvр ч шившиг болохоор. Vнэгvй юм л хог болдог юм билээ. Манайд энэчлэн архийг vнэ хvндгvй болгочихвол vсрээд л хоёр сар архидана биз. Тэгээд л өвгөнтийн архичид нь хамгийн тvрvvнд уусаар байгаад vхээд дуусна. Арай гайгvй нь жигшээд архи уухаасаа айна, дээрээс нь ичнэ биз дээ. Тэгэхээр архийг vнэгvй болгох хэрэгтэй. Архийг vнэгvй болгосноор нийт иргэдэд л хэрэгтэй. Харин архийг vнэгvйдvvлбэл дампуурах учраас өдгөө УИХ-д сууж байгаа архины vйлдвэрийн эзэн Г.Батхvv л айж байна.

My news

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ãäå õðàíÿòñÿ çàêëàäêè òîð купить SKYPE КисловоР´ÑÐº ломка от бутиратР° купить Снег Дубовка Героин в Нее ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПустошкРµ купить Ганджа Оса купить Бутик Арамиль Купить закладкР¸ LSD в ЧернушкРµ ñîëü çàêëàäêè â ÷åëíàõ Купить закладкР¸ кокаин в СветлогР¾Ñ€ÑÐºÐµ способы курения конопли купить Герик Яровое купить Марки ЛесозавР¾Ð´ÑÐº как определР¸Ñ‚ÑŒ чистоту кокаина Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Лыскове Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ купить в санкт Ð¿ÐµÑ‚ÐµÑ€Ð±ÑƒÑ €Ð³Ðµ энтеогеР½Ñ‹ разрешеР½Ð½Ñ‹Ðµ в россии çàêëàäêà ñïàéñà â ñïá Конопли в БеларусР¸ купить Гашиш Петушки купить Герик Саранск НаркушнР¸ÐºÐ°Ð¼ посвящаРµÑ‚ÑÑ купить Ганжа Сураж закладкР¸ шишки Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПавловсРºÐ¾Ð¼ Посаде купить Героин ПриморсРº ýêñòàçè êóïèòü âî âëàäèâîñòîêå ЗакладкР¸ спайс россыпь в Пестове Соль Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Самара MIXBIZ | Армавир тула закладкР¸ героин Купить экстази в КувшиноР²Ð¾ ОгромныР¹ выбор запкладР¾Ðº для книг по выгодноР¹ цене в ПодольсРºÐµ купить Хмурый ДегтярсРº Купить закладкР¸ экстази в ÐŸÐ¾Ñ€Ð¾Ð½Ð°Ð¹Ñ ÐºÐµ
IP:188.72.127.30  2018-01-11 02:33:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.