Үг солихын завдалгүй шууд л буудаж эхэлсэн

2009/06/11
Share |
Хүмүүс:
Үг солихын завдалгүй шууд л буудаж эхэлсэн

Буриад улсын Улаан-Үд хотын иргэн Конашо Валерий Радектив шунахайн сэдэлтээр монгол ченжүүдийг хийн буугаар буудаж танхайрсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан. Тус хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ. Уг хэргийн талаар тодруулахаар УМБГ-т очсон боловч, “Энэ хэргийг шалгаж эхэлсэн болохоор хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Буриад иргэн Конашо Валерий Радектив нь манай улсад ирээд удаагүй ч нийслэлийг маш сайн мэддэг. Мөн түүний биеэ авч яваа байдал, биедээ авч явсан хутга, сумлаж, бэлтгэсэн хийн буу болон амны хаалт, баг болгож өмсдөг малгай, бээлий зэргээс нь харахад уг хэргийг эртнээс төлөвлөж хийсэн байх магадлалтай гэсэн. Учир нь зүгээр нэг согтуурхан дээрэм хийх гэж байгаа этгээд, хэзээ ч баг хамгаалалт, бээлий бэлтгэсэн байдаггүй гэдгийг цагдаагийнхан хэлж байсан юм.

Конашо Валерий Радектив анхны байцаалтаа өчигдөр өгсөн байна. Тэрбээр, “Их согтуу байсан болохоор юу хийсэн, хэнтэй уулзсанаа мэдэхгүй, санахгүй байна” хэмээн мэдүүлжээ. Харин ойрын эх сурвалж түүнийг хэрэг үйлдэх үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан хэмээн мэдэгдсэн. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа “Ганцхудаг”-т саатуулсан байна.

Бид өчигдөр 12.20 цагийн орчим нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Найман шарга” валют арилжааны цэгт очлоо. Тус цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Буриадын иргэнд буудуулсан монголын гурван иргэн гэртээ байгаа аж. Тэдний нэгнийх нь бие нь гэнэтийн цочрол, суманд оногдсон газраа бага зэргийн гэмтэл авснаас ажлаа хийж чадахгүй байгаа гэнэ. Нэрээ бүтнээр нь хэлэхийг хүсээгүй С гэдэг ченжээс цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр хэргийн газар дээр буудуулсан хүмүүстэй хамт байсан аж.

-Хэрэг яг хаана гарсан юм бэ. Таныг хохирогчидтой хамт байсан гэж сонслоо?
-”Залуус” баарны дэргэд байдаг Валют арилжааны цэгт гарсан. Тухайн үед бид тэнд хамт байсан. Нэг эрэгтэй, таван эмэгтэй хүн байсан юм. Тэгтэл гаднаас гадаадын бололтой эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хүн биднийг юу ч асууж амжаагүй байтал шууд л буу гаргаж ирээд, эмэгтэйчүүд рүү чиглүүлээд буудсан. Тэнд байсан хүмүүсээс гурван эмэгтэйг нь буудсанаа эргээд ганц эрэгтэй рүү маань буу тулгасан.

Маш их айж, сандарсан болохоор тэр хүнийг юу шаардаад байгааг үнэндээ хэн нь ч ойлгоогүй. Тэгсэн тэр хүн эрэгтэй рүү маань тулгаж байсан буугаа доошлуулаад шууд гуя руу нь буудсан. Энэ үед нэг эмэгтэй маань тэндээс гарч амжсан. Түүнийг гарч гүйхийг харсан гэмт этгээд араас нь гүйхээр нь бид шилээр цохиж унагаад дарж байгаад нийлээд хүлчихсэн. Түүнийг хүлснийхээ дараа л бид цагдаа дуудсан. Азаар Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа хурдан ирсэн.

-Буудуулсан хүмүүсийн бие ямар байгаа бол?
-Буудсан сум нь хүний биед хор учруулахааргүй “үрлэн” сум юм гэсэн. Толгойдоо буудуулсан У гаас бусад нь одоо ажлаа хийж байна.

-У хаана байгаа вэ. Эмчид үзүүлсэн үү?
-Гэртээ байгаа. Толгойд нь үрлэн сум орсон байна гэсэн. Эмнэлэгт үзүүлж, толгойд нь орсон сумыг авахуулсан гэж байна лээ. Одоо бие нь гайгүй болж байгаа байх аа.

-У гийн толгойд сум орсон гэлээ. Буудсан буу нь хийн буу байсан гэж сонссон шүү дээ?
-Хийн буу биш ээ. Үрлэн сумтай буу байсан. У-г зургаан удаа буудсан. Эмч, цагдаагийн ажилтнуудын хэлснээр бол У-г найман удаа буудсан бол түүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой байсан гэж хэлсэн гэнэ лээ. Цагдаагийнхан бууг нь хурааж аваад үзлэг хийхэд хүхээгт нь хийсэн сумнуудаас найм дахь нь бусдын биед хор учруулах боломжтой сум байсан гэж сонссон.

-Гэмт этгээдийг согтуу байсан гэх яриа гадуур дэгдсэн. Харин цагдаагийнхан түүнийг мансуурсан байсан гэж байх шиг байна. Та нарт ямар нэгэн зүйл ажиглагдсан уу?
-Мэдэхгүй. Юун тэрийг ажиглах. Баахан сандарч, үймсэн хүмүүс л байсан. Харин хар тамхи хэрэглэсэн байж магадгүй гэж цагдаа нарын ярихыг сонссон

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить методон в СемикарР°ÐºÐ¾Ñ€ÑÐºÐµ Купить Кокаин в МенделеРµÐ²ÑÐº SportPharma купить марихуаР½Ñƒ ЖелезноР²Ð¾Ð´ÑÐº Ровные Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ в телеграР¼Ð¼Ðµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Шуе ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПикалевРµ Марки в Нягани НовоалтР°Ð¹ÑÐº купить Пыль Спайс в ЦимлянсРº амфетамР¸Ð½ сочетанР¸Ðµ купить Порох Эртиль ВапорайР·ÐµÑ€ для марихуаР½Ñ‹ Купить Перец Любим Спайс в Лянтор ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Бердске Купить закладкР¸ в Арске Купить закладкР¸ метадон в Чёрмозе ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в НарткалР° Купить закладкР¸ шишки ак47 в ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ экстази в Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐµ купить Иней Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ Ðº Соль в Микуне купить Снег ДобрянкР° ТрамадоР» купить без рецепта екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ купить Порох Кяхта ЗакладкР¸ спайс в Клинцы Купить закладкР¸ методон в Туране купить Герман Ипатово купить Анашу ОстровнР¾Ð¹ ЗакладкР¸ LSD в Острове Верхняя Салда купить Кока ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в ЗаволжсРºÐµ Купить закладкР¸ бошки в СоветскР¾Ð¼ ЗакладкР¸ реагент в Сланце купить План Таруса купить LSD Ð§ÐµÑ€Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº
IP:193.32.94.105  2018-06-12 21:05:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.