Жуулчдыг хүлээн авахад бэлэн үү?

2009/06/11
Share |
Хүмүүс:
Жуулчдыг хүлээн авахад бэлэн үү?

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх гэж гадны жуулчид хошуурдаг. Зарим нэг нь аяны цүнхээ үүрэн говь, талаар хэрэн явж манай орны байгалийн сайхныг биширч “Үнэхээр сайхан газар нутагтай юм” гэх нэгэн бий. Харин гаднаас ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдон аялал, жуучлалын бүс нутаг олон болох болсон. Тэр ч утгаараа аялал жуулчлалын бүс нутгийг дэмжиж, дэд бүтцийн салбарыг ч сайжруулах болсон билээ. Мөн Хархориныг аялал жуучлалын томоохон бүс нутаг болгон шинээр зам барьж, сайжруулж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаашид жуулчдыг хүлээн авах бүс нутгийг дэмжиж таван аялал жуулчлалын байгалийн цощолборыг бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Харин өнгөрсөн жил манай орон 400 мянга гаруй жуулчдыг хүлээн авч байжээ. Гэхдээ үүн дотор хилээр ороод гарах, ямар нэгэн ажлын шугамаар ирсэн хүмүүс орж байгаа юм, Гэтэл энэ тоо, энэ жилд 10 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан дүн байгаа аж.Энэ нь дэлхий нийтэд нүүрлээд байгаа санхүүгийн хямралтай холбоотойгоос гадна шувууны ханиад болон хүмүүсийг цочроогоод байгаа гахайн ханиадаас болж байгааг албаны хүн тайлбарлаж байна. Гэхдээ хэн ч гэсэн аюулт гахайн ханиад хүрчих вий гэсэн хардлага байгаа ч, юмны үнэ өссөнөөс замын зардал, тээврийн хөлс зэргээс болж түрийвчтэй хэдэн “бор” нь багасч гадаадын орнуудаар аялах нь багасч байгааг нуух юун. Гэвч энэ бүхэн Монгол оронд аялан ирэх жуулчдын хувьд нөлөөлж байгаа нь юу бол. Яагаад гэхээр монгол орныг зорин ирэх жуулчдад дээрх дурдсан зүйл одоогоор хүчтэй нөлөөлөхгүй байгаа гэдгийг ч албаны хүн ярьж байна. Хэдийгээр жуулчид манайд орныг сонирхож, аялах болсон ч тэднийг хүлээн авах тав тухтай орчин бүрдүүлэх хамгийн чухал. Үүнийг амралт, жуулчны баазууд чадах чинээгээрээ хангаж байдаг. Гэтэл төрөөс аялал жуулчлалын газруудад хөрөнгө оруулдаг уу гэвэл үгүй гэнэ.

Өнөөдөр Монгол оронд аялал жуулчлалын 300 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэвч тэдгээр нь бүгд төрөөс 100 хувь хараат бус болохоор ямар нэгэн хөрөнгө төсөвлөдөггүй аж. Харин эдгээр газрууд нь гадаадын жуулчдыгхүлээн авч, Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялууснаараа 5-10 хувийн хөрөнгийг улсын төсөвт бүрдүүлдэг ажээ. Гэсэн ч жуулчдыг хүлээн авч байгалийн үзэсгэлэнт газраар аялуулахын зэрэгцээ Монголны жуулчид бусад орноор аялах нь урьд онуудаас ихэсч байгаа. Өнгөрсөн онд гэхэд өмнөд хөршид 726 мянга 240 хүн аяласан бол, 2007 онд 684 мянга 216 хүн очиж байжээ. Харин Солонгост өнгөрсөн онд 44 мянган хүн зорчиж байсан гэсэн тоо баримт байгаа юм

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.