П.Дашийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

2009/06/12
Share |
Хүмүүс: П Даш | 
П.Дашийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан тэргүүн комиссар П.Даш эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм. Өчигдөр нийслэлийн шүүхэд хоёр дахь удаагаа давж заалдлаа. Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан тэргүүн комиссар П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хурал зургаан цаг орчим хуралдаад 15.40 цагт шийдвэрээ уншлаа. Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Б.Сарантуяа даргалж хийсэн хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа.
Өмгөөлөгч Б.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Чухам ямар дүгнэлтийн улмаас хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэв?
-Хэргийн баримт нотолгоо бүрэн төгс байж, ял оноох ёстой. Шинжээчдийн дүгнэлт нь буруу гарсан. Мөн хохирол нь тодорхойгүй, Л.Алтангэрэлтэй бүлэглэн үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүйн учраас дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүллээ.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.