Тагнаж, чагнах шаардлага үргэлж тохиолддог шүү дээ

2009/06/15
Share |
Тагнаж, чагнах шаардлага үргэлж тохиолддог шүү дээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Эдийн засаг, Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хаалттай хэлэлцэж дэмжээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болоод буй. Эрхэм түшээдийн дэмжээд байгаа уг хуулийн төслийг иргэд "Гар утас чагнах тухай хууль" гэж нэрлэдэг болсон. Энэ талаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн З.Энхболд "Ер нь бол тагнах, чагнах хэрэгцээ үргэлж гардаг" гэж ирээд л ярьж гарна лээ. Мань эрийн яриаг сонсож суухад манай улсад иргэдийнхээ гар утсыг чагнахгүй байгаагаасаа болоод элдэв гэмт хэрэг тэр ч бүү хэл үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хүртэл гардаг байсан юм билээ. Хэрвээ эрхэм түшээд гар утас аа чагнаад, улсын аюулгүй байдлыг сахин хамгаалчихаж чадах юм бол хамаа алга л даа. Гэхдээ л эрх мэдлээ ашиглан өрсөлдөгчдийнхөө яриаг хулгайгаар чагначихаад өнөөхийг нь олон нийтэд дэлгэж эх зах нь олдохгүй эцэс төгсгөлгүй, хэрүүл хийх нь бараг үнэн байхаа даа гэх яриа оолны газар авсныг энэ ташрамд дуулгачихъя.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.