Хүмүүс: Чинбат | |
Харийн нутагт эрдэм сурахаар одсон Эмоушн хамтлагийнхан дэлхийн хэмжээнд хүч үзэхээр шийдэж, нэрээ хүртэл "Sweetmotion" хэмээн өөрчилсөн. Тэд шинэ цомгоо Англи, Солонгос хэл дээр гаргасан төдийгүй цомгийнхоо баярыг эх орондоо хийх тухай сураг дуулдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Тэднийг ирэх сургаар нь фенүүд нь асар ихээр баярлан догдолж байгаа ч эзгүйд нь эрч хүчээ авсан зарим нэг охидын хамтлаг "Монголын эстрадад тэднийг багтаах орон зай байхгүй" хэмээн хэл амаа билүүдэж эхэлсэн дуулдаад байгаа. За ямартаа ч хүний хүү алсын газраас эрдэм өвөртлөн эх орондоо ирдэг жишгээр эл охидын хамтлаг тун удахгүй буюу тодруулбал наадмын дараа Монголдоо ирж тоглолтоо хийх нь лавтай хэмээн эх сурвалж өгүүлсэн. Ташрамд сонирхуулахад тус хамтлагийн продюссер Б.Чинбат энэ сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо биеэ даасан тайлан тоглолтоо хийхээр эзхсэн бөгөөд тус улсад ажиллаж, амьдардаг Монголчуудын дунд тоглолтынх нь билетийг шаглах ажиллагаа аль эрт эхэлсэн гэж дуулдлаа. Тэгэхээр тун удахгүй Америкт суугаа нутаг нэгтнүүддээ тайлангаа тавьсан Б.Чинбаа хамтлагийнхаа бүсгүйчүүдийг дагуулан ирж, эрх чөлөөний орноос юу өвөрлөн ирснээ Монголчууддаа үзүүлэн гайхшруулах нь дамжиггүй ээ.
Хүрээ хэмнэл