Ц.Мянганбаяр улс төрд

2009/06/15
Share |
Хүмүүс:
Ц.Мянганбаяр улс төрд

Монголын томоохон бизнесменүүд улс төрд орж төрийн алба хашихаар хошуурах болсоны цаад шалтгаан нь мэдээж ашиг хонжоо. Хэдэн зуун саяар нь цацаж, сонгуулийн үеэр мөнгөөр бороо оруулах нь холгүй байсан бизнесменүүд санасандаа хүрч, сарвайсан суудалдаа тухладаг болсон нь нууц биш. Ийнхүү төрийн өндөр алба руу эрх мэдэл нь багадсан бизнесменүүд улайран зүтгэж "уралцах" дээрээ тулан давшиж байхад харин "Алтны магнат" гэгддэг Ц.Мянганбаяр захирлын хувьд өдийг хүртэл улс төр рүү зүтгээгүй бизнесийн мөрөө хөөж ирсэн. Урлаг соёлынхныг дэмжиж, хөлс хүчээрээ олсон мөнгөөрөө харамгүй хүртээдэг энэ эрхэм ерөнхийлөгчийн сонгуульд тэрбум төгрөг хандивласан нь улс төрд шинэ сонин болон яригдаж байна. Олсоныгоо хувааж хүртээж чаддаг тэрээр ардчилсан намаас сонгогдсон шинэ ерөнхийлөгчийг дэмжиж сонгуулийн дүн гарах шөнө нойргүй хоносон гэдэг. Юутай ч мань хүн сүүлийн үед улс төрд орохоор зэхэж буйгаа олон нийтэд бага багаар мэдүүлэх болжээ. Үе үе саарал ордноор зочлох болсон тэрээр одооноос дараачийн сонгуульд бэлдэж эхлэсэн бололтой.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.