Н.Энхбаярыг үдэж, Ц.Элбэгдоржийг угтах долоо хоног

2009/06/15
Share |
Н.Энхбаярыг үдэж, Ц.Элбэгдоржийг угтах долоо хоног

Монгол орны налгар зуны бас нэгэн долоо хоног эхэллээ. Жирийн л нэг долоо хоног. Гэхдээ энэ долоо хоногт Монгол Улс бvтэн дөрвөн жил төрийн тэргvvний алба хашсан нэг Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь vдэж, шинэ Ерөнхийлөгчөө угтаж авна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар ард тvмнийхээ олонхийн дэмжлэг хvлээн авч сонгогдсон Цахиагийн Элбэгдорж тангаргаа өргөж, Намбарын Энхбаяр төрийн тамгаа хvлээлгэн өгнө.

АЖЛАА авсныг нь УГТАНА

Одоо угтах нь л. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол төрийн алба юм хойно болдгоороо л болно. Ажлаа өгч байгаа хvн нь тамгаа хадагтай гардуулж өгөөд л, албан тушаалтнууд баяр хvргэдгээрээ хvргэнэ. Ингээд Цахиагийн Элбэгдорж гэдэг хvн баасан гаригийн өглөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хvчний ерөнхий командлагч, Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн тэргvvн болно. Эндээс л хамаг ажил эхэлнэ. Монголчууд "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэг vгийг хэлэх дуртай. Бараг л баасан гаригаас эхлээд ёстой л нөгөө өргөс авч байгаа юм шиг амьдрал өөр болчих юм шиг нэг л их зvйл хvлээсэн хvмvvс байгаа. Энд хэсэг хvн албан тушаалд очих тухай бодож байхад тээр тэнд нэг хэсэг нь орон байр, газар авчихыг мөрөөднө. Эгэл ардууд нь бараа бvтээгдэхvvний vнэ хямдарчих юм шиг санана. Нэгэн хэсэг нь баасан гаригийн өглөөнөөс аваад л төрийн албаныхан ард иргэдийн өмнө бөхөлзөөд л, шvvх цагдаагийнхан гэмт хэрэгтнvvдийн толгойг илээд л суллаж явуулаад байх юм шиг төсөөлж мөрөөдөнө.

Монгол Улсын төрийн тэргvvн гэдэг албан тушаал лусын хаан, алтан загас бишсэн. Намын гишvvд нь, журмын нөхөд нь, сонгууль энэ тэрд нь ажилласан дэмжигчид нь ээлж дараалан утасдаад, элдвийг нэхээд байлгvй эмх замбараагаа алдсан энэ нийгмийн тогтолцоог өөрчлөхөд төрийн тэргvvний алсын хараатай ажиллах нөхцөл бололцоог нь бvрдvvлж өгөхсөн.

Баг хорооны даргаараа, байгууллагынхаа удирдлагаар, газар хэлтсийнхээ даргаар шийдvvлчих зvйлээр Монгол төрийн тэргvvнийг чилээхгvй юмсан. Тvvнийг чинь удаалгvй, бас чирэгдэлгvй, хариу төлөөс мөнгө авлига нэхэлгvйгээр шийдээд өгдөг тэр тогтолцоог нь бий болгохын төлөө тэр хvн ажиллаг л дээ.


АЛБАА өгснийг нь VДНЭ

Монгол Улсын хуулиар хоёр дахиа сонгогдож ажиллах эрх нь нээлттэй байж, МАХН-аас нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн, өнөө ч бvрэн эрх нь хэрэгжиж байгаа Намбарын Энхбаярт монголчууд итгэл хvлээлгэсэнгvй. Дөрвөн жилийн өмнө тангаргаа өргөж "Мөрийн хөтөлбөрөө хэрэгжvvлэхийн төлөө алд биений алжаалыг огоорон нэгэн vзvvрт сэтгэлээр хичээнгvйлэн зvтгэхээ мөнх тэнгэрийн хvчин дор, гэгээн төрийнхөө сvлдэнд сөгдөн андгайлж, сэтгэл оюундаа шингээн сvсэглэж байгаагаа батлан" илэрхийлж байсан ч энэ ажлын нь гvйцэтгэлд ард тvмэн хангалтгvй гэсэн дvн тавьсан нь энэ.

Гэхдээ өөрөө бол өөрөөр харж байнаа. Тэр "Бvхэлдээ би Ерөнхийлөгчийн бvрэн эрх, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа. Араа бодож, аргацааж сууснаас алсаа харж улсаа бодож алдсан ч, оносон ч хийгээд vзье гэдэг зарчмаар ажилласан. Би чадлаараа хичээсэн, зvтгэсэн" гэж хэлж байна.

Ургуулан бодвол өнөөгийн Ерөнхийлөгч маань чадлаараа зvтгэж, бас хичээж. Гэхдээ чадсангvй. Vvнийгээ ч тэр бас "Гэхдээ хийх ажил, шийдэх асуудал ямагт хийж бvтээснээс их байдаг нь амьдралын нэгэн бичигдээгvй хууль" гэж тайлбарлан цайруулж байгаа юм байна.

Ямартай ч энэ долоо хоногт Ц.Элбэгдорж тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэн Энхбаяр болох нь. Иргэн Н.Энхбаяр цаашид юу хийх бол. Тvvнийг Чингэлтэй дvvргийн нөхөн сонгуульд өрсөлдөж УИХ-д орж ирэх, аажимдаа Засгийн газрыг тvлхэн унагааж Ерөнхий сайдын суудал руу зvтгэнэ хэмээн элдвээр таамаглан бичиж байгаа ч тэр нэг удаа "Уран бvтээлээ хийгээд сууна" гэж хэлсэн нь бий. Соёлын сайд байсан, орчуулагч энэ хvний хувьд ингэж сууя гэсэн бодол байхыг vгvйсгэхгvй. Тэгвэл сайхан л хэрэг. Өөрт нь ажлаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч Н.Багабанди шиг хааяа нэг хэвлэл сониноор дамжуулан "Титэм vг"-ийн сургааль хайрлачихаад, төрийн ёслол хvндэтгэлийн арга хэмжээнд урилгаар оролцоод сууж байхад юу нь болохгvй гэж. Ийнхvv Н.Энхбаяр гэдэг Ерөнхийлөгчийг vдэх долоо хоног ирлээ. Монголчууд хар ярианд "Зочин ирэх сайхан, явах нь бvр сайхан" гэж хэлдэг. Vдэх ажил болно оо.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jpndbo 4nXtrBhjoiyiaapxyr, [url=http://jaemloqupcll.com/] jaemloqupcll[/url], [link=http://rnuaauirgptt.com/ ]rnuaauirgptt[/link], http://guuzeqngnjmd.com/
IP:46.161.9.32  2016-06-06 21:14:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.