Асашёорюү Д.Дагвадоржийг эхнэртэй нь эвлэрүүлэх "тактик"

2009/06/16
Share |
Асашёорюү Д.Дагвадоржийг эхнэртэй нь эвлэрүүлэх

Арлын орны сумогийн дэвжээнд эр бяр, эд хаваараа аархаж Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа их аварга Д.Дагвадорж хөдөлмөрийн баатар цол хүртээд буйд Монголчууд баяртай байна. Нэг хэсэг хөл бөмбөгөөс болж барилдах эрхээ хасуулах дээрээ тулж байсан Их аваргын хувьд эхнэрээсээ өрх тусгаарлаж элдэв хэл аманд орон адармаатай замыг туулсан. Аатай аваргыг дагасан сенсаци шуугиан ер тасардаггүй. Саяхан л гэхэд хар тамхины шинжилгээнд Японы сумочдыг хэсэгчлэн хамруулж байх хооронд их аваргыг хар тамхи хэрэглэсэн гэж шуугиж байсан. Гэсэн ч Асашёорюү угийн омог бардам, дайчин зантай хүн болохоороо тэр болгонд өвдөг нугарахгүй өдийг хүрч Монголчуудаа баярлуулж байгаа билээ. Түмний хайртай Их аварга сайхан Монгол бүсгүйтэй ханилж хоёр хөөрхөн охинтой болсон ч амьдралд юу эс тохиолдохов. Тэдний хувьд өрх тусгаарлаж хоёр тийш болсон хэцүүхэн үе бий ч энэ хооронд нэгнийхээ тухай хэвлэл мэдээллээр муу үг унагаагүй нь аргагүй л тэдний сэтгэлийг илэрхийлэх биз. Аваргын гэргий Тамираагийн хувьд боловсролоо дээшлүүлж СЭЗДСургуульд сурч байгаа. Нийтэч, ааш зан сайтай, удирдан зохион байгуулах ажилд гарамгай гэж ангийнхан нь амаа олохгүй магтдаг юм билээ. Олны хүндэтгэл хайрыг хүлээсэн нэгэн сайхан гэр бүл хоёр тийш болсонд ангийн андууд нь төдийгүй СЭЗДСургуулийн эрдэмтэн багш нь ч санаа зовниж Д.Дагвадорж Тамираа хоёрыг эвлэрүүлэх “тактик” даалгавар ангийн багшид нь өгч. Их аваргын гэр бүл, үр хүүхэд нь амар тайван аз жаргалтай байвал амжилтанд ч бас сайн нөлөөтэй гэж эрдэмтэн багш нар санаа тавьсан биз

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Ляпка Ð¥Ð°Ð´Ñ‹Ð¶ÐµÐ½Ñ Ðº Москва Старое Крюково купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine Premium HQ - печать Dolphin Москва НовогирРµÐµÐ²Ð¾ купить Шишки White Widow Купить Шишки в Невель Купить закладкР¸ спайс в БелорецРºÐµ Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить бошки Москва СеверныР¹ купить Ecstasy Москва Косино-У
IP:79.110.28.17  2018-08-31 22:38:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.