“В” продакшн хуучин байрнаасаа гарах болсноор уран бүтээлчид нь хэсэг хугацаанд амраад авсан. Харин тус хамт олны залуухан царайлаг дуучин бүсгүйчүүдийг элдвээр гоочлох нэг хэвийн арга гарчээ. Анх дуучин Эгшиглэнг архи ууж, тамхи татан баар хэсч явдаг хүүхэн хэмээн гоочилж байсан ч эрдүү өвөрмөц хоолой, хэнэггүй яриатай тэрээр өөрийг нь гоочлогчдод хандан “Би ч хүн, чи ч хүн, бид бүгдээрээ л адилхан хүн шүү” хэмээн хариу барьж байсан. Харин энэ удаад шинэ төрх болоод байгаа дуучин Агиймааг нь яг энэ маягаар гутаах болов. Түүнийг нэгэн бааранд баахан эрчүүдтэй ганцаараа сууж, согтоод ширээн дээр нь гарч дуулсан гэх яриа ч тархав. Мөн баарны тооцоогоо төлөхгүй “Дуучин Агиймаа гэж мэдэх үү, тэр чинь би байна” гэдэг гэх зэрэг шуум дэгдэж эхлэв. Ямар ч байсан дуулахын зэрэгцээ жүжиглэх тал дээр хоосонгүй гэдгээ харуулаад авсан түүнийг үнэхээр урлагийн тогоонд хөл тавингуутаа ийн аяглаж явна гэхэд итгэх хүн цөөн байна.
Тэргүүн