Дуучин Номинжин дэлхийн хэмжээний ододтой өрсөлдөнө

2009/06/16
Share |
Хүмүүс: Номинжин | 
Дуучин Номинжин дэлхийн хэмжээний ододтой өрсөлдөнө

Бээлийн чинээ охин “Vлэмжийн чанар” дууг тун ч догь дуулан гарч ирж олны хайрыг татсан нь дуучин К.Номинжин. Буддын шашны өлгий нутагт амьдарч 10 гаруй улсын хэлээр чөлөөтэй ярьж сурсан тvvнд Энэтхэгийн Болливудын нэртэй продюссер хvртэл хамтарч ажиллах санал тавьж байсан гээд бодохоор хэр чадвартай нь ойлгогдох болов уу. Арьяабалын номын бясалгалаар хичээллэдэг дуучин маань тун саяхан Азийн хамгийн дур булаам цагаан хоолтны тэмцээнд хvч vзэж хоёрдугаар байрт орсон дуулдсан. Хорь хvрээгvй жаахан охин гэхэд хэтэрхий хэрсvv гэгддэг тэрбээр хэдийгээр цагаан хоолтон байхын ач тус, гэгээрлийг хvмvvст ойлгуулахад урлагийг ашиглана хэмээн мэдэгдэж байсан ч “Хайр мэдрvvлсэн харц” цомгоо гаргасан нь олны таашаалд нийцсэн. Тvvгээр ч зогсохгvй тэрбээр аранби стилиэр дуулсан дууныхаа шинэ цомгийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын сvvлээр худалдаанд гарах ажээ. Сонирхуулахад уг цомог нь урьд өмнө Монголд гарч байгаагvй мэргэжлийн өндөр тvвшинд хийгдэх бөгөөд дэлхийн алдартай оддын ханддаг томоохон дуу бичлэгийн сутудитэй хамтран ажиллаж байгаа гэсэн

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.