Ч.Дэлгэрцэцэг: Эх орноо дэлхийд таниулах нь бидний үүрэг

2009/06/16
Share |
Хүмүүс:
Ч.Дэлгэрцэцэг: Эх орноо дэлхийд таниулах нь бидний үүрэг

Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, хийлч Ч.Дэлгэрцэцэг, бүжигчин Т.Төгсөө нар хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн том театрт уран бүтээлийн тоглолтоо хийх гэж буй. Энэ талаар Ч.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.

-Та энэ тоглолтыг санаачилсан гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Би анх С.Сансаргэрэлтэхэд тоглолт хийх тухай ярьсан юм. Тэр тухайн үед тодорхой хариу өгөөгүй юм. Харин тэр хэд хоногийн дараа тоглолтын хөгжмийг нь бичсэн байсан. Энэ нь зөвшөөрсний тэмдэг гэж ойлгоод тоглолт хийхээр нэгдлээ.

-Тоглолт хэзээ болох вэ?
-Тодорхой хугацаа товлоогүй байна. Аливаа зүйлийг зориглоод хийх гэж зүтгэх хэрэгтэй. Юутай ч удахгүй тоглолтоо хийж, санасандаа хүрнэ. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна.

-Залуу үеийнхэн хамтрана гэсэн юугаараа онцлогтой вэ?
-Тиймээ, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, бүжигчин Т.Төгсөө бид гурав хамтрах юм. Монголыг уртын дуу, хөөмий, морин хуур гээд олон зүйлээр нь дэлхийд мэднэ. Харин дэлхийд ноёлоод байгаа хийл хөгжмөөр төдийлөн сайн мэдэхгүй учраас концертоо хийл хөгжмөөр эхлэх юм. Энэ нь Монголчууд ямар ч хөгжмийг тоглож, юуг ч чаддаг гэдгээ харуулах гэсэн хэрэг. Монголд хүн болж төрсний хувьд эх орноо бусдад таниулах үүрэгтэй гэж бодож байна

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.