Дуучин Баярцэцэг уйдав уу

2009/06/17
Share |
Хүмүүс: Баярцэцэг | 
Дуучин Баярцэцэг уйдав уу

Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг гайгүйхэн явах болсон нэгэн бол дуучин Баярцэцэг. Нас зүсний хувьд бол залуу дуучин охидын хажууд гялтайж чадахгүй ч уран бүтээлч хүнд байх ёстой чанарууд түүнд бий гэж болно. ХААИС-ийн жирийн нэгэн оюутан байсан тэрээр дуулах хүсэлдээ хөтлөлдөн СУИС-ын хаалгыг зориглон татаж ийнхүү олонд танигдах гараагаа эхлүүлж байж. Улмаар Хятадын нэгэн компанитай гэрээ хийн хэсэг хугацаанд төвхнөн уран бүтээл хийж ирсэн тэрээр Орос, Хятад хэлээр дуулсан дуунуудаараа цомог гаргаад амжсан сүйхээтэй бүсгүй. Ер нь бол Баярцэцэг киноны дуугаар занималдах болж байгаа. Тэр дундаа "С.А.С pictures" студийн хийсэн бүтээл болгоны ард түүний дуу явдаг нь сүүлийн үед хүмүүсийг залхаах талдаа болов. Ямартаа л "С.А.С"  дандаа нэг л киногоо үргэжлүүлээд байдаг юм уу. Яахаараа өөр бусад дуучдаар дуулуулж болдоггүй юм бол, залхуутай" гэх үгс их дуулдаж байна. Тэгэхээр Баярцэцэг ч энэ тал дээр анхаарах цаг болжээ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.