Олимп дэлхийн аварга болбол байраар шагнана

2009/06/17
Share |
Хүмүүс:
Олимп дэлхийн аварга болбол байраар шагнана

Өнөөдөр төрийн ордонд нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн сүүлийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас тодруулбал эрүүл мэндийн яам биеийн тамир спортын улсын хорооноос биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бариад байгаа юм. хуулийн төслийн гол санал агуулга нь тамирчдын шагнал урамшууллын системийг өөрчлөх байгаа. Монгол улс нийтдээ улсын шигшээ багийн 130 орчим тамирчидтай. Эдгээр тамирчид тив дэлхийн аваргаас медаль авах бүрт нэлээдгүй мөнгөн шагналын урамшуулалттай байсан. Тухайлбал тивийн аваргаас л гэхэд эхний гурван байранд орсон тохиолдолд 10 8 4 сая төгрөгний шагнал авдаг байсан. Тэгвэл энэ удаад олимп дэлхийн аваргад түрүүлсэн тамирчдад орон сууц олгох мөн тивийн аваргаас медаль авсан тохиолдолд урамшуулалгүй болгож харин үүний оронд тивийн хэмжээний наадамд амжилттай оролцвол мөнгөн урамшуулал олгохоор журмандаа тусгагдаж байна.

Тивийн чанартай тэмцээнээс шагнал авсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгож байгааг болиулж байгаа нь монголын тамирчид ихэвчлэн тивийн уралдаан тэмцээнүүдэд сайн оролцдог болохоор төсөвлөсөн мөнгө нь азийн уралдаан тэмцээнд сайн оролцсон тамирчдад тараагдаад дуусдаг байна. Гэхдээ энэ журам батлагдсан ч өнгөрсөн хугацаанд дэлхийн аваргад түрүүлсэн 64 тамирчин мөн олимпоос алтан медаль авсан 3 тамирчин байргүй хоцрох юм. учир нь журам батлагдсан цагаас хойш мөрдөгдөж эхэлнэ.Хэдийгээр олимп дэлхийн аварга гэж тодотгож байгаа ч олимп дэлхийн аваргад оролцохын тулд тивийн чанартай тэмцээнээс эрхээ авч байж оролцдог. Тэрчлэн алт мөнгөн медаль үнэтэй ч тамирчний хувьд хамгийн их үнэ цэнээр олддог нь хүрэл медаль байдаг. Учир нь ялж байж олддог хамгийн хариуцлагатай медаль болохоор хүрэл медалийн үнэ цэнэ тэндээ байдаг. Иймээс хууль журмандаа өөрчлөлт оруулж байгаа төрийн түшээд энэ бүхнийгээ харалцаж бодолцох хэрэгтэй байгаа юм

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.