"100 хувь" гадаад дууны монгол хувилбар мөн үү

2009/06/17
Share |
Хүмүүс:

“Гоёлын даашинз” хэмээх кино одоо хvртэл vзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Мөн тус киноны дуут болох залуу дуучин ВХ, Эгшиглэн нарын хамтран дуулсан “100 хувь” нь хулгайн дуу гэсэн яриа амнаас ам дамжин богино хугацаанд тархан амжжээ. “Because I love you” хэмээх дууг нь залуу хоёр дуучин маань монголчлоод дуулсан юм байх. Ингэхдээ бvр vгийг нь хvртэл давхар орчуулаад дуулсан гэнэ билээ. Хэрвээ энэ vнэн бол арай л биш юмаа. Шоу урлаг хөгжсөн энэ цаг vед хvний бvтээлээр нэрд гарна гэдэг юу л бол. Залуу дуучид нэг юм бодож байгаа байлгvй.

Залуу дуучдын 100 хувь дууны гадаад болон монгол хувилбарыг нь зэрэгцvvлэн YouTube.com сайтад тавьсан байна лээ. Манай рок поп болон хип хоп уран бvтээлчид гадаад дууны аян дээр vг зохиож дуулах нь нэлээд их байдаг. Харин vгийг аятай нь хуулбарлаж дуулсан тохиолдол цөөхөн. Энэ бvхэн нэг юм алга болж байна гэтэл харин дахиад л сөхөгдөх шив. Ямартаа ч тэдний уг алхам богинохон хугацаанд ам дамжин яригдсаар газар авсан байна.

Видео-г үзэх

bolod.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.