Хилийн тэнгэр цэлмэг байг

2009/06/18
Share |
Хүмүүс:
Хилийн тэнгэр цэлмэг байг

Зүүн шанаанаас халуу бутар¬тал төөнөж байсан нар Сэлэнгэ аймгийн төв рүү орж ирэхийн алдад жаргаж, сэвэлзсэн хон¬гор салхиар солигдох нь таатай. Хилийн цэргийн 0101 дүгээр анги Сэлэнгэ аймгийн төвд байрла¬даг. Биднийг тус ангид ирэхэд 21 цагийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн Олон улсын суудлын 03 дугаар галт тэрэг ирж таарсан.

…”Ангийн байрны баруун талд “цэрэг ах” нарын байрлаж байгаа зуслангийн байр байдаг юм. Манай шинэ цэргүүд тангаргаа өргөөд удаагүй байгаа. Үнэнийг хэлэхэд сэтгүүлчид гэнэтхэн ороод ирэхээр жаахан санд-раад, бас юу асууж, юу хийх бол гэхээр гайхаад л байна…” гэсээр биднийг угтсан хүнийг дэслэгч Б.Цэдэндорж гэдэг. Тэрээр Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Социологи, дүн шинжилгээний ажилтан бөгөөд ангийнхаа хэвлэл мэдээллийг хариуцдаг томоохон албатай. Б.Цэрэндорж бидэнд албан ёсны хөтчөөр ажилласан юм.

“…Олон улсын суудлын галт тэргээр зорчиж байгаа зорчигчид орон нутгийн галт тэрэгнийхийг бодвол харьцангүй соёлтой. Гэхдээ л визийн зөрчил, засвар хийсэн паспорт, тамга тэмдэг¬ний зөрчил байнга гардаг. Сүү¬лийн үед галт тэрэгний тасал¬барын үнэ нэмэгдсэн нь зор¬чигч¬дын тоог эрс багасгасан. Гэхдээ тасалбарын үнийн өсөлт гуравдагч орны зорчигчдын тоонд нэг их нөлөөлөхгүй байх шиг байна” хэмээн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүү¬лэх боомтын дарга, ахлагч дэслэгч Р.Одмөнх өгүүлж байв.

Тэрбээр мөн “Манай боомт 24 цагийн турш ажилладаг. Энэ жилийн хувьд ачаалал харь¬цангүй бага байна. Олон улсын суудлын галт тэрэг ихэвчлэн шөнийн цагаар ирдэг болохоор манай шалгагчид уртасгасан цагаар байнга ажилладаг. Олон улсын суудлын галт тэрэг 20.00-22.00 цагийн хооронд ирээд шалгал¬тад ороод 22.00-24.00 цагийн хооронд гардаг. Олон улсын суудлын галт тэргэнд “туула鬔 гэж байхгүй. Харин орон нутгийн галт тэргэнд “туулайчлах” явдал хуучин шигээ биш ч цөөнгүй гардаг” гэсэн.

Дашрамд дурдахад хилийн шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байгаа хилийн ажилт¬нууд ихээхэн залуужсан байна лээ. Залуужихын хэрээр ур чадвар, гадаад хэлний мэдлэг зэрэг ажилтнуудаа шалгаж авах босго нь өндөрссөн аж. Тус ангийн ажилтнуудын хувьд Англи, Орос хэлийг дундаас дээш төвшинд Франц, Герман, Хятад зэрэг бусад орны хэлийг дунд хүртэлх төвшинд сурсан байхыг шаарддаг юм байна.

Аймгийн зүүн урд хэсэгт байрлах Хилийн цэргийн 0101 дүгээр анги өнгөрсөн жил 75 жилийнхээ ойг хийсэн. Ангийн¬хны чин сэтгэл, уйгагүй хөдөл¬мөрийн үрээр тус анги ойгоо угтаж олон ажил хийсний нэг нь байраа томсгосон өргөтгөл. Тиймээс тус ангийнхан эдүгээ баяр ёслол, тэмдэглэлт ойгоор бусад байгууллагаас соёлын төвийг нь түрээслэх шаард¬лагагүй болсон гэсэн. “Өөрс¬дийн гараар бүтээж, босгосон соёлын төвдөө дуу хуур, инээд хөөрөө хуваалцдаг болсон болохоор “хэдэн бор цэргүүд”, өдөр шөнийг ялгахгүй ажилладаг албан хаагчид маань бүгдээрээ сэтгэл амар байгаа” хэмээн тус ангийн захирагч өгүүлсэн

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.