24-р тойрогт болох цусгүй дайн

2009/06/19
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
24-р тойрогт болох цусгүй дайн

76 дахь гишүүн нь өнөөг хүртэл тангарагаа ч өргөж амжаагүй байхад Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль ар араасаа цувран болоод өнгөрлөө. Харин энэ удаа дахин нэг сонгууль болох нь. Монгол улсын тавдахь Ерөнхий¬лөгчөөр сонгогдоод байгаа Ц.Элбэгдорж тангарагаа өргөж, бүрэн эрхээ эдэлж эхэлснээр түүний суудал эзэнгүйдэж, уг суудлын төлөө намууд цусгүй дайнаа эхэллээ.  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт УИХ-ын сонгуулиар өрсөлдөж ялагдсан хүмүүс “нойрноосоо сэрж”, дор бүртээ нөхөн сонгуульд бэлтгэж байна. Тэднээс тэргүүн эгнээнд яригдаж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд, Сонгогчдын боловсрол төвийн Ч.Бурмаа нар. Ч.Бурмаагийн хувьд УИХ-ын сонгуулийн дараахан сонгууль будлиантай боллоо хэмээн маргаан үүсгэж шүүх, цагдаа болж багагүй хугацаанд гүйсэн. Эцэст нь шүүхээс заргаа авч, ялсан тухайгаа ч ярьж байсан. Тийм ч учраас одоо нөхөн сонгуульд өрсөлдөхөд болохгүй гэх газаргүй. Гэвч МоАХ-ныхан АН дотор хүчээ авч байгаа энэ үед УИХ-ын гишүүн асан Б. Батбаатар ч тус тойрогт өрсөлдөх магадлалтай. Б.Батбаатар ч нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

МАХН-ын хувьд хоёр хувилбар гаргаад байгаа сурагтай. Нэг талаас УИХ-д унасан нөхдүүдээс шигших боломжтой. Нөгөө талаасаа экс ерөнхийлөгч Н.Энхбаярт ч нөхөн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй байгаа. МАХН-ын хувьд сүүлийн хувилбар ашигтай биш ч Н.Энхбаярын хувьд бүхнийг эхнээс нь эхлэх бас нэг боломж. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр УИХ-д сонгогдсон тохиолдолд нам доторх өөрийн нөлөөллийг дахин сэргээж, улс төрийн амьдралаа дахин эхлүүлнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн суудлаас буух болохоор л шагнал тарааж, уучлал үзүүлдэг нь хуульчлаагүй хуулийн дагуу Н.Энхбаяр уучлал үзүүлж эхэллээ. Энэ нь нэг талаасаа шинэ Ерөнхийлөгчийн хийх ажлыг өөрийн болгосон хэрэг. Нөгөөтэйгүүр, нөхөн сонгууль боллоо гэхэд олны сэтгэлд хамгийн их нийцэх зүйл мэдээж шагнал, уучлал үзүүлсэн явдал нь болж таарахыг ч тооцоолсон хэрэг гэж намынхан нь сэм шивнэлдэж байна.

Харин Иргэний зориг намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан Ц.Ганхуяг ч нөхөн сонгуулийн сунгаанд яригдаж байгаа гэнэ. Тэрбээр УИХ-ын сонгуульд дүүргээсээ нэлээд дэмжлэг сайтай байсан нь ч дээрх яриа гарахад хүргэсэн байж болох юм. Харин эцсийн сонголтыг хийх ард түмэн нам гэхээсээ илүү хувь хүн талаас нь сонголтыг хийх болов уу гэсэн таамаг улс төрийнхөний дунд яригдаж байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.