Зарим гишүүд хоёр эхнэртэй болох хууль санаачилжээ

2009/06/19
Share |
Хүмүүс:
Зарим гишүүд хоёр эхнэртэй болох хууль санаачилжээ

Эрчүүдийн мөнхийн мөрөөдөл хоёр эхнэртэй болох тухай гэж хэлвэл нэг их хэтрүүлсэн болохгүй байх.  Нэгэн цагт цагийг эзэлсэн аварга Х.Баянмөнх ийм хууль санаачилж АИХ-ын 429 депутатаар хэлэлцүүлсэн биш өнөөдрийг хүртэл эхнэртэй загнуулж яваагаас харвал хүүхнүүд тийм ч амар энэ хуулийг зөвшөөрөхгүй нь лавтай. Ямартаа ч хоёр эхнэртэй болох тухай хуулийг ил цагаан ярьсанаараа Х.Баянмөнх аварга, “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал Хүрэлбаатар хоёр л гол зэмлэлийг хүртдэг ч ийм хууль батлахыг хүлээн ханцуй дотроо сэм залбиран явах эрчүүд олон. Харин энэхүү хуулийг энэ удаагийн парламентын танхимд сууж байгаа зарим нэгэн залуу голдуу гишүүд батлуулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ хуулийг Баянмөнх аварга шиг ил оруулж гэнэдэхгүй гэдгээ ч тэд нарийн тооцоолсон сурагтай. Хуулийн төслөө оруулаад, нууцаар санал хураалгачихвал болох нь тэр гэнэ. Хурлын дарга Дэмбэрэл нь хүртэл залуухан эхнэртэй гэж гоочлуулдаг энэ үед тэд нууцаар санал хураасан тохиолдолд энэ хуулийн төслийг дарга цэрэггүй дэмжиж, заавал амжилтанд хүрнэ гэж тоцоолсон гэнэ. Ийм нэгэн хачирхалтай хуулийн төсөл удахгүй аль нэгэн байнгын хороогоор хаалттай хэлэлцэгдэж, дэмжигдвэл чуулган луу орох нь байна шүү хүүхнүүд ээ

Factnews.nm

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.