УИХ-ын гишүүн Л.Гүндалай ЭМ-ийн дэд сайд Ц.Цолмонд гар хүрчээ

2009/06/22
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
УИХ-ын гишүүн Л.Гүндалай ЭМ-ийн дэд сайд Ц.Цолмонд гар хүрчээ

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш Эрүүл мэндийн дэд сайд Ц.Цолмонтой муудалцан түүнд гар хүрээд авсан гэнэ. Төрийн ордонд болсон эл хэргийн талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулахад тэрээр шууд үгүйсгэж байсан. Харин дэд сайд Ц.Цолмон “Тийм юм болох нь болсоон” гэсэн хариултаар баталгаажуулсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ямартай ч энэ хэрэг болсны дараа Ерөнхий сайд С.Баяр намын нөхдийн хамт  өрөөндөө удтал хуралдан “Нөхөр Л.Гүндалайг хэрхэх талаар” ярилцсан байна.

Хамтарсан Засгийн газартаа л уяхан, турьхнаараа толгой цохидог гоолигхон дэд сайдын Л.Гүндалай гишүүнтэй үүсгэсэн маргаан харин энэ долоо хоногт УИХ хавиар албан бичигтэй уламжлагдах төлөвтэй байна. Хэрвээ МАХН дэд сайд хатагтайгаа өмөөрөн УИХ-д үнэхээр хандвал  саяхан батлагдаад байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр асуудлыг нь шийдэх юм. Харин УИХ баталсан ёс зүйн дүрмийнхээ амьдралд хэр наалдацтай, хэрэгжүүлэхэд боломжтой болсон, эсэхийг нь Л.Гүндалай гишүүний асуудлаар туршилт хийгээд мэдээд авах нь ээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн ”2.1-д Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална. 2.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандана. 2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлнэ. 2.1.7.Ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байна.

3.1.Гишүүн нь нийт иргэн, төр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална. 3.2.3.албан тушаалын хувьд ижил зэрэг зиндааны болон өөрт нь захирагддаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг албан тушаалтанд хууль бусаар нөлөөлөхийг оролдохгүй байна” гэж албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээнд тус тус заасан байдаг. Энэ дагуу дээрх “зодоон”-ы асуудал энэ долоо хоногийн хачир болох нь ээ

Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.