Бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан "Харанга"-ынхан 20 жилийнхээ ойд бэлдэж эхэллээ

2009/06/22
Share |
Хүмүүс:
Бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан

Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн өршөөлөөр хамтлагийнхаа гоцлол дуучинг суллуулж чадсан "Харанга" хамтлагийнхан 20 жилийнхээ ойд шаргуу бэлдэж эхэлсэн гэнэ. Хамтлагийн гоцлол дуучин Б.Лхагвасүрэн хэдийгээр биеэ сувилуулан, олны нүдэнд харагдахгүй байгаа ч хамтлагийнхантайгаа сэмхэн уулзалдан 10-р сард болох 20 жилийнхээ ойг угтан зарим ажлуудаа хийж эхэлжээ. Хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулсан цомгийн ажилдаа орсон “Харанга”-ынханы шинэ цомогт үе үеийн хит дуунаас гадна шинэ уран бүтээлүүд нь орох аж. Энэ дашрамд нэг зүйлийг дурьдахад нилээдгүй хугацаанд тархай бутархай байсан “Харанга”-ынхан энэ сарын 25-нд болох нэгэн томоохон компанийн 10 жилийн ойд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.