Дуучин О.Анхаа дэндүү их хартай

2009/06/22
Share |
Хүмүүс:
Дуучин О.Анхаа дэндүү их хартай

Эхнэр хүүхдээ нулимстай нь хутган байж орхин, экс “Киви”-гийн Халиунтай нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэсэн “Хүмүүнлэгийн элч дуучин” гэгддэг дуучин О.Анхааг тойрсон хэл ам тэр бүр тасраад байдаггүй. Хүмүүнлэгийн элч дуучин атлаа төрсөн үрээ хүртэл хөсөр хаяж орхисон тэрээр хоёрдахь амьдралаа ч сайн сайхан авч явж чадахгүй нь бололтой. “Киви”-гийн урдаа барьдаг дуучин болох Халиуныг гэргийгээ болгосноос хойш хамтдаа уран бүтээл хийх болсон ч өөрсдийн нэрийн хуудас болсон олигтой дуугvй дандаа эртний дууг тэр чигээр нь дуулж, эсвэл олон ангит киноны дуунууд дуулдаг болохоор сонсогчид тэднийг орчуулгийн дуучид гэдэг юм билээ. Үнэхээр л UBS телевизээр гарсан " Хоёр Таня", "Эхнэрийн урхи" зэрэг дандаа кинонуудын дууг орчуулж дуулсан байдаг. Харин дуучин О.Анхаагийн хувьд хоёрдахь эхнэртэйгээ дуулахын хажуугаар манаач хийх гэж чамгүй их авъяас гаргадаг гэсэн. Энд тэндэхийн тоглолтон дээр дуулах зуураа л үе тэнгийн урлагийн зарим нэгэнтэй мэндлэхэд нь л эхнэрээ хардан хоолой амыг нь даран, сүрийг үзүүлэхийг нь харсан урлагийн хүрээнийхэн “энэ хоёр удахгүй ээ, эмэгтэй хүнд яаж ийм хатуу хандаж чаддаг байна аа” гэлцэхэв дээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.