"Алтай Кашмир" жуулчдын хөтөч орчуулагч, жолооч нарт санаанд оромгүй өндөр урамшуулал амлаж байна

2009/06/22
Share |
Хүмүүс:

Монголд ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниуд байдаг ч тэр дундаас 1994 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь “Алтай Кашмир” компани билээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технилогиор иж бүрэн тоноглогдож, үндэсний ноолууран эдлэлийн шинэ загвар болон өнгөний өргөн сонголтыг бусдаас хол давсан чанартайгаар үйлдвэрлэдэг гэж хэрэглэгчидээсээ ямагт өндөр үнэлэлт авдаг “Алтай Кашмир” ХХК-ийн зүгээс жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан нэгэн санаанд оромгүй ашигтай саналыг жуулчдын хөтөч, орчуулагч, жолооч нарт санал болгож байгааг дуулгахад таатай байна. Жуулчдын хөтөч, орчуулагч, жолоочоор ажиллаж байгаа хэн бүхэн “Алтай Кашмир” компанийн нэрийн дэлгүүрт жуулчин дагуулж авчиран худалдаа хийлгэсэн тохиолдолд худалдаа хийсэн нийт үнийн дүнгийн 30 хувийг шууд бэлнээр урамшуулал болгон авах боломжийг нээж өгч байна.

Энд нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг “Алтай Кашмир” ХХК нь зөвхөн Монголдоо төдийгүй гадаадын олон улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог ба тус компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд тодорхой нэр хүнд, байр суурь эзэлдэг. Үүний нэг жишээ нь л гэхэд дэлхийд нэртэй ноос ноолууран салбарын компаниудын лавлах ном болох “Вул Рекорд”–д Монголын ижил төрлийн бизнес эрхэлдэг компаниудаас анх удаа бичигдсэн байдаг. Тиймдээ ч таны дагуулж ирсэн аль ч орны жуулчинд манай бүтээгдэхүүн таалагдах нь лавтай ба үнийн хувьд ч боломжийн гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз. Урин цаг ирж, жуулчид манай орныг олноороо зорих энэ үед эрхэм хүндэт хөтөч, орчуулагч, жолооч нарт хамтдаа харилцан ашигтай ажиллах саналыг “Алтай Кашмир” ХХК-ийн зүгээс тавьж буй нь энэ.

Дэлгүүрийн хаяг:
1.Чингис Зочид буудлын хойно байрлах Cashmere Mall нэрийн дэлгүүр
2.Хан-Уул дүүрэг 3-р хороо Автобус-1 баазын баруун тал Үйлдвэрийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүр

Утас:77333333, 99772581

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.