Л.Гүндалай: "Үгүй" гэдэггүй хүүхнүүд гай болдог юм байна

2009/06/23
Share |
Хүмүүс: Ж.Цолмон |  Л Гүндалай | 
Л.Гүндалай:

Аль хэдийнэ хэвлэлийн баатар болсон УИХ-ын гишүүн Л.Гүндалай ээлжит дуулианаа дэгдээв, өнгөрөгч баасан гарагт. Эл гишүүнийг тус өдөр төрийн ордонд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонд гар хүрч, хэл амаар доромжилсон гэх яриа хөвдөд тавьсан гал мэт тархсан. Өдөр тутмын сонинуудад энэ талаар бичсэнийг ор үндэсгүй мэдээлэл гэж үзсэн тул Л.Гүндалай гишүүн сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлгэв. Хэвлэлийн хурал хийлгэж байгаагийн гол шалтгаан нь үнэн зөвийг олон ...нийтэд хүргэхэд оршиж байгаа хэмээн гишүүн онцолж байсан.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай "Би анхны, одоогийн хоёр авгайдаа ч гар хүрч үзээгүй хүн. Сонин хэвлэлүүдэд намайг хүн зодсон мэт мэдээллийг арга ядсан байдлаар өгсөн байна. Муу мэдээг хүн хамгийн амархан тогтоодог. Тэгээд хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Надад дэд сайд Ж.Цолмонг зодсон зүйл огт байхгүй. Аз болж надад хангалттай гэрч бий" гэсээр хэвлэлийн бага хурлаа эхэлсэн юм.

Харин эрхэм гишүүний хэлээд байгаа хангалттай гэрч нь УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр аж. Тэд тухайн өдөр буюу өнгөрөгч баасан гарагт чуулганы танхимаас хамт гарсан гэнэ. Тэднийг ариун цэврийн өрөө рүү орох замд Ж.Цолмон таарсан. Тэгээд би "Эрүүл мэндийн яамны хүнд сурталтай, хөнгөн бөгстэй хүүхэн юу хийж яваа юм, чам шиг бөгсөө худалддаг хүүхэн зөндөө байна" гэж л хэлсэн. Хариуд нь Ж.Цолмон бас хоёр гурван үг хэлсэн.

Энэ бүхнийг Д.Кёкүшюзан Батбаяр харж байсан. Гэтэл өнөөдөр хэвлэлүүдэд гарсан мэдээллийг хараад Д.Кёкүшюзан Батбаяр "Чи хэдий завандаа Ж.Цолмонг зодчихоо вэ гээд гайхаад байсан" гэлээ. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг албан тушаалаас нь буулгах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талаар холбогдох хүмүүст нь хандана гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг маргаан чухам юунаас үүдэлтэйг УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулсан юм.

-Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой юунаас болж маргалдах болсон юм бэ, ямар нэгэн учир шалтгаан байгаа л байлгүй?
-УИХ-ын 2008 оны сонгуульд Хөвсгөлд нэр дэвшиж ялагдсанаасаа хойш намайг гүтгэж, доромжилж явдаг болсон. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хөвсгөлд байшин шатсан хэргийг надад тохох гэж үзсэн. "Ху намтайгаа үх" гэж хашаан дээр нь бичээд шатаасан гэж намайг гүжирдсэн. Үүнээс л үүдэлтэй. Энэ цаг үеэс л намайг байнга доромжилж, нэр хүндэд халдах болсон.

-Та Ж.Цолмон сайдыг хүнд сурталтай, хөнгөн бөгстэй хүүхэн гэж хэлсэн гэх юм. Төрийн түшээ хүн ингэж замбараагүй ярьж болохгүй биз дээ?
-Хүнд сурталтай гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Асуудалд дандаа хувийн байдлаар ханддаг. Надад бол дандаа тэгж ханддаг учраас л тэгээд хэлчихсэн юм.

-Сайдыг хөнгөн бөгстэй хүүхэн гэж хэлснээрээ та хүний эрхэнд халдаж байгаа хэрэг юм биш үү?
-Ер нь явдалтай хүүхнүүдтэй орооцолдох хэрэггүй юм байна. Буруу сонсохгүй бол үгүй гэдэггүй хүүхнүүд гай болдог юм байна. Нөхрөө хуурч дөнгөж байгаа хүн та, биднийг хуурах юу ч биш шүү дээ.

-Та нөхрөө хуурсныг нь харсан юм уу?
-Хангалттай баримт байна. Нэртэй устай нь хэлж чадна.

-Эрүүл мэндийн сайд С.Ламбаад дэд сайдыг огцруулах хүсэлт тавина гэсэн. Энэ хэргээс болоод хүсэлт тавих гэж байгаа юм уу, та?
-Намайг хүн гүтгэж болохгүй биз дээ. Гүтгэсэн учраас хэлж байна. Энэ нөхөр байсан байгаагүй ЭМЯ уначихсан. Мэргэжилтэй, мэргэжилгүй нь мэдэгдэхгүй олон хүн ЭМЯ-нд шургалж, Монголчуудын эрүүл мэндээр тоглож байна шүү дээ.

Ж.Цолмонгийн хаана ямар сургууль төгссөн, юм мэддэг, мэддэггүйг нь тодруулна. Ийм нөхрөөр тоглуулмааргүй байна. Гэхдээ С.Ламбаа сайд ажил аваад унагасан гэсэн үг биш шүү. Ер нь л унасан салбар дээр очсон хүн шүү дээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìîñêâà Ñîêîëèíàÿ ãîðà êóïèòü çàêëàäêó DMT êóïèòü ÌÄÌÀ ðîçîâûå ×åðíóøêà Ìèÿäçàêè êóïèòü çàêëàäêó áîøêè ïðàâîñëàâíûå ìåöåíàòû êîêàèí Казань закладкР¸ спайс Ìîñêâà Äîíñêîé êóïèòü çàêëàäêó Ìåòàäîí HQ Ìîñêâà Íîâîêîñèíî êóïèòü çàêëàäêó Êðèñòàëëû ñîëü Çàêëàäêè øèøêè â Êóðñêå Ìîñêâà Îáðó÷åâñêèé êóïèòü Ìàðèõóàíà [Amnesia Haze] Èòàæàè êóïèòü Ãåðîèí Áðèê êóïèòü ìàðèõóàíó Êàëóòàðà êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98,8% Ecuador Ìîñêâà Ïîêðîâñêîå-Ñòðå
IP:188.68.0.133  2018-08-24 02:29:01
lhlazleyzmi pBkcWnabvopjmcpgkd, [url=http://zrqxliqiqini.com/] zrqxliqiqini[/url], [link=http://stluqukwjgku.com/ ]stluqukwjgku[/link], http://bvruglorihmw.com/
IP:5.188.84.151  2019-11-09 11:06:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.