Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Сонгуулиар сайн ажиллаж, намаасаа нэр дэвшигчийг ялуулж чадсан гэсэн нэр зүүгээд байгаа ч АН-ын дарга Н.Алтанхуягийн ирээдүй бүрхэг боллоо гэсэн яриа мэр сэр гарах боллоо. Намын дарга болсоныхоо дараа “Ах” намынхантай тохироо хийж, хамтарсан Засгийн газраа байгуулан, тэргүүн дэд шадар сайдын суудалд сууж дөнгөсөн мань эр саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг ялна гэж зүүдлээ ч үгүй төдийгүй эсрэг намынхаа даргатай нийлэн урьдчилсан байдлаар баяр тэмдэглэчихсэн байсан сурагтай. Угаасаа Элбэгдоржтой харшилтай Алтанхуягийн даралт сүүлийн үед нэлээд өндөр байгаа ба дандаа өөртэй нь харшилтай С.Эрдэнэ, Д.Одхүү мэтийн нөхдүүд шинэхэн ерөнхийлөгчтэй хэт ойр байх болсон нь Н.Алтанхуягийг ийнхүү даралт өндөртэй явуулах болжээ. Эсрэг намынхантайгаа хэт сүжирсэн гэсэн хардлагад өртөөд байгаа түүнийг ерөнхийлөгчийн талынхан нэг л өдөр намынхаа их хурлыг хуралдуулаад даргын суудлаас нь аваад хаячих нь энүүхэнд болохоор айх нь аргагүй юм. Цаашилбал тэргүүн дэд шадар сайдынх нь ч суудал ганхах магадлалтай гэж ярьцгааж байна
Factnews.mn