Ах намын даруухан агаад эрхэмсэг байрыг барих 10 тэрбум төгрөг ард түмний халааснаас гарна

2009/06/24
Share |
Хүмүүс:
Ах намын даруухан агаад эрхэмсэг байрыг барих 10 тэрбум төгрөг  ард түмний халааснаас гарна

Долдугаар сарын 01-нд болсон бослогын улмаас шатсан Ах намын байрыг дахин ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг УМХГ-аас гаргаснаас хойш МАХН шинэ байртай болох ажилд том жижиггүй ханцуй шамлан орцгоосон. Нэн тэргүүнд тэд 5 сая төгрөгөөр шинээр баригдах барилгынхаа зургыг гаргуулж авсан. Ах намын шинэ байр 9 давхар байх юм гэсэн. Хурлын залууд, ажлын өрөөнүүдээс гадна энэ байшин дотор кино үзвэрийн танхим, бялдаржуулах танхимаас гадна, хүлээн авалтын тансаг танхим ч байх юм гэсэн. Уг нь Ах намын удирдах зөвлөлийнхөн “намын байр даруухан байх ёстой” гэж үзэж байгаа аж. Нүүр хэсэг нь шаргал, хойд хэсэг нь ягаан, хажуу хэсэг нь бас нэг өөр өнгөөс бүтэхийг нь харвал даруухан гэсэн тодорхойлолт арай л зохихгүй мэт. 

Харамсалтай нь 10 тэрбумаар босох энэ эрээн алаг байшинг босгох хөрөнгө намынханд байхгүй гэнэ. Тэд улсаас энэ мөнгийг яаж ийж байгаад гаргуулахаар төлөвлөгөө боловсруулж байгаа төдийгүй, зөвхөн энэ ажлыг даалгаж 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг нам дотроо байгуулсан сурагтай. Ажлын хэсгийнхэн ажлаа сайн хийгээд энэ мөнгийг улсын төсөвт тусгуулчихвал Ах намын эрхэмсэг байрыг барих 10 тэрбум төгрөг ард түмний халааснаас гарсанаас өөрцгүй болох нь.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.