Д.Очирбат гишүүний хүүхэд од

2009/06/24
Share |
Хүмүүс:
Д.Очирбат гишүүний хүүхэд од

Чингэлтэй дүүргээр овоглогдон анх олонд танигдах болсон Очирбатыг гишүүн болоход шүүмжлэх хүмүүс олон байсан. Чингэлтэйн засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа тэрээр дүүргийн дууг хүртэл хийлгэсэн. Уг дууг хийгээд ч зогсохгүй  клипэнд нь морь унаж өөрөө оролцож гол дүрийн жүжигчин шиг тоглон онигоонд ороод авсан нэгэн. Энэхүү клипээ эрхэм гишүүн маань сонгуулийн үеэр телевизийн бүх сувгаар цацаж ард түмнийг залхаагаад зогсохгүй тойрогтоо өөрийгөө төдийгүй гэр бүлийнхээ гишүүдийг таниулаад авчээ. Эрхэм гишүүний бага хүүг Чингэлтэй дүүргийнхэн анддаггүй гэсэн. Түүнийг гадуур явж байхад нь Засаг даргын хүү, гишүүний хүүхэд гээд найман настай балчираас 80 настай буурал хүртэл андахаа больсон гэнэ. Харин энэ бүхнээс залхсан хүү нь “ааваа би аль хэдийнэ од болжээ”  хошигножээ. Тэгэхээр экс Засаг дарга өөрийгөө болон хүүгээ хүртэл олны танил болтол нь сонгуулийн суртчилгаагаа маш сайн хийсэн бололтой

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.