"Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу?

2009/06/25
Share |
Хүмүүс:

Монголчууд анх удаа “Монел” нэртэй зурагт үйлдвэрлэлээ гэж ард түмнээ хууран Японы нэгэн компанийн агуулахад байсан “бранк”-лагдсан телевизоруудыг хужаад аваачин гадар нүүрийг нь сольж эх орон нэгтнүүдээ шулж баяжсан “Номин”-гийнхоны хуудуутай явдал дэндүү их байдаг. “Монел” телевизор нь эмээ өвөө нарын гарын ая даахгүй хэмхэрч байх үед, электрон барааны “BSB” компани байгуулагдан Акира, Панасоник зэрэг жинхэнэ оригиналь телевизорүүд оруулж ирэн чанар гэгчийг мэдрүүлсэн нь бизнесийн хуулиар Номинтонгуудыг хүнд цохилтонд оруулсан ч гэлцдэг. Энэ үед тэд хоцрогдсон цахилгаан бараагаа гүйлгэх шинэ арга сэдсэн нь “Мисс” гэгчийг шалгаруулах явдал байлаа.

Монгол охидоор бизнесээ өргөжүүлэх шинэ аргад шилжээд одоо бүр амтанд нь орчихсон тэд Монголын хацар гоо охидыг шалгаруулах нэрийдлээр хамгийн анх “TOSHIBA MISS” гэгчийг зохион, ядарсан монголчуудын сэтгэл зvйгээр тоглож, суудлын жижигхээн машины төлөө нэг муу хөгшин японоор монгол эмэгтэйн өнгө донжийг тодорхойлуулах гэж муйхарласан нь Монголын эх, эмэгтэйчүүдийн зэвүүцлийг ихэд хүргэж байсан нь нууц биш. Үүнийхээ дараа тэд “Sharp miss”-ийг зохион байгуулахад тэдний далд санааг ойлгоогvй эцэг эхчvvд охидоо бүртгүүлээд гvйсэн нь харамсалтай. Хэдэн хөгшин японд хөл алдан онгоцноос буухад нь арван сайхан монгол охиныг аягатай сүү бариулан угтуулж, бизнесийн хамтрагчдаа цэнгүүлж байсан түүх бий. Их Тэнгэрийн аманд шоу зохион байгуулан, хөгшин япончуудад хэдэн монгол охидоор найр тавьж буй ичгүүр сонжуургүй үйлдлээ улс даяар, хэд хэдэн телевизээр мөнгө төлөн цацуулсаныг таашаасан эхчүүд ховор биз.

Ааваасаа хөгшин, өвөө шигээ харийн иргэдтэй бүжиглэн цэнгэж буй охидыг хараад Шагдарсүрэн болон түүний хөвгүүдэд мөнгө л олж байвал Монгол улсын ирээдүй хойч үе, нэр төр, монгол бүсгүйчүүдийн хувь заяа юу ч биш бололтой. Номинтонгууд тун удахгүй “Sony miss” нэрээр цоллосон тэмцээн зохиохоор шийдээд байгаа сурагтай. Тэгэхээр удахгүй бас баахан охид хөгшин япончуудад “үйлчилгээ” үзүүлэх болох нь ээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.