Хөдөлмөрийн баатар болсоныхоо найрыг 7 өдөр тэмдэглэсэн их аварга энэ башёд амжилт гаргах уу?

2009/06/25
Share |
Хөдөлмөрийн баатар болсоныхоо найрыг 7 өдөр тэмдэглэсэн их аварга энэ башёд амжилт гаргах уу?

Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр суудлаасаа буухын өмнө баахан хүмүүст шагнал өгч, гавъяа шагналын нэр хүндийг унагалаа гэж ард түмэн ярьцгааж байсан ч цөөн хэдэн хүнд өгсөн шагнал нүдээ олсон гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тэдний нэг бол саяхан хөдөлмөрийн баатар болсон Их аварга Д.Дагвадоржийн гавъяаг үнэлсэн явдал юм. 120 сая хүн амтай аралын Япон орныг байлдан дагуулж, дэлхий нийтэд Монголын нэрийг дуурсгаж яваа Их аваргын хөдөлмөрийг үнэлсэн Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагнал харин ч оройтож очлоо гэхэд маргах хүн үгүй болов уу.

Харин хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн их аварга Д.Дагвадорж баатрынхаа тэмдгийн найрыг аргагүй л аварга хүн шиг тэмдэглэсэн сурагтай. Тэрэлжийн ууланд байх амралтын газар луу Их аваргын гэр бүлийнхэн, ойр дотныхоноос гадна алдартай бөхчүүд, нэртэй дуучидын цуваа долоон өдрийн турш үргэлжилж, ёстой л тэнгэр газрыг доргиосон том найр болж өндөрлөжээ. Долоон өдөр үргэлжилсэн их найрынхаа дараа Их аварга башёгийнхоо бэлтгэлд гарахаар аралын орныг зорьжээ. Сүүлийн хоёр башед түрүүлэх боломжоо алдсан Их аварга энэ удаагийн башёд амжилт гаргах болов уу?

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.