УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл төрийн ордон дотор ухаан алдаж унажээ

2009/06/26
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл төрийн ордон дотор ухаан алдаж унажээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өчигдөр чуулганы танхимаас гарч яваад Төрийн ордны коридорт ухаан алдаж унасан байна. Энэ талаар төрийн ордны их эмч Г.Батжаргалаас тодруулахад “Ухаан алдаагүй. Хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ. Эмнэлэг рүү яаралтай явах шаардлага гарсан юм. Бид зөвхөн анхны тусламж л үзүүлсэн. Энд анхны тусламж л үзүүлдэг. Нарийн шинжилгээг хоёрдугаар эмнэлгийнхэн хийнэ” гэв. Харин хоёрдугаар эмнэлгээс энэ талаар тодруулах гэсэн боловч хариуцсан эмч нь тодорхойгүй байлаа. Ямартай ч гишүүн хоёрдугаар эмнэлэгт ирээд бие нь дордоогүй хэмээн тус эмнэлгийнхэн мэдээлсэн.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.