Paris Hilton-ы ''Миний шинэ найз'' шоу удахгүй SBN телевизээр гарах гэж байна

2009/06/26
Share |
Хүмүүс: Hillton Paris | 
Paris Hilton-ы ''Миний шинэ найз'' шоу удахгүй SBN телевизээр гарах гэж байна

Paris Hilton нь Rick болон Katy Hilton-ы гэр бүлд 1981 оны 2 сарын 17-ны өдөр Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох “Hilton” зочид буудлын сүлжээний эзэн Konrad Hilton-ы том ач  охин болон мэндэлжээ. Тэр нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Багаасаа л юм юманд авьяастай байсан Paris Hilton нь загвар өмсөгч, дуучин, жүжигчин, продюсераар ажилладаг. Анх “Жирийн амьдрал” телевизийн реалити шоугаар олон нийтэд танигдсан. Уг шоунд тэрээр өөрийн найз бүсгүй Nicole Richy-тэй хамт оролцож байжээ.

Энэ үеэс эхлэн Paris-ын тоглосон кинонууд ар араасаа цувран гарч, түүний хэрээр алдар нэр нь ч өсөн олон шагналын эзэн болсон байна. Зарим нь түүнийг өөрийгөө рекламдаж нэр алдрын оргилд шунаж, зугаа цэнгэлд дуртай гэх боловч нөгөө хэсэг нь түүнд ухаан алдатлаа унаж тусан хойноос нь хошуурцгаадаг. Попын гүнж Britney Spears, залуу жүжигчин Lindsay Lohan нарыг буруу зам руу түүнийг хөтөлсөн гэх яриа ч байдаг. Ямартай ч Paris бусдаар өөрийгөө хүрээлүүлж үргэлж анхаарлын төвд байж чаддаг.

Paris олон нэр алдартай эрчүүдтэй нэр холбогдож санаанд оромгүй үйлдлүүдээрээ үргэлж олныг гайхшруулж байдаг нэгэн. “Good Charlotte” хамтлагийн гитарчин Benji Madden-тэй хэсэг хугацаанд үерхэж байсан явдал нь түүнийг өөрчилж төлөв даруу болгосон гэх яриа бий. Түүний ойр дотныхон нь хайр дурлал түүнийг аз жаргалтай болгосон гэцгээж байв. Харамсалтай нь тэд 2008 онд салцгаасан. Сүүлийн үед тэрээр хөлбөмбөгийн супер од Португалын шигшээ багийн ахлагч, Реал Мадридын шинэхэн цэрэг  Cristiano Ronaldo-тай болзох болсон хэмээн шуугиж байна.

Paris-ын өөрийнх нь “My new BFF” буюу “Миний шинэ найз” шоунд оролцох хүсэлтэй олон мянган залуучууд байдаг. Paris-ын этгээд сонин даалгаврууд, хатуу ширүүн шүүлтийг давж түүнд таалагдсан ялагч нь түүний хамгийн сайн найзаар сонгогддог. Энэхүү шоу нь оролцогчид болон үзэгчидийг хэзээ ч уйдахааргүй сонирхол татам олон сюрпризүүдээр дүүрэн байдаг.

Тэгвэл энэхүү шоуг монголын үзэгчид эх хэлээрээ цэнхэр дэлгэцээрээ хүлээн авах боломжтой боллоо. SBN телевизийн хамт олон 2009 оны 7 дугаар сарын 2-ноос эхлэн өдөр бүр 20 цаг 10 минутаас үзэгч та бүхэнд толилуулахаар болоод байгааг дуулгахад таатай байна.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Обнинск ЗакладкР¸ спайс в екб ОдинцовР¾ Москва Очаково-
IP:141.101.132.224  2018-09-24 18:53:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.